УИХ дахь АН-ын бүлэг АН-ын үндсэн дүрмийг бүх гишүүд ягштал хүлээн зөвшөөрч, мөрдөөгүй Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д. Мурат нарт сахилгын шийтгэл ногдуулсан юм. ЖДҮ-ийг дэмжих сангаас олон арван тэрбумын төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын улстөрийн шийдвэр гарсан. Үүнийг дэмжээгүй учир Л.Болд, Д. Мурат нарыг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан. Харин энэ шийдвэрийг Л.Болд гишүүн дуулгавартайгаар хүлээн авсангүй. Тэр эхлээд бүлгээсээ, дараа нь намаасаа гарах шийдвэр гаргаж, өргөдлөө хүргүүлэв. Гэвч сар гаруйн хугацаанд түүний өргөдөл шийдэгдсэнгүй. Л.Болдыг бүлэг болоод намаас гаргах нь АН-д хэтэрхий эрсдэлтэй.
Намын дарга нь өөртөө таалагдахгүй хэн бүхнийг хөөж тууж, намын гишүүнчлэлээс хасах үйл явцын төгсгөлд сөрөг хүчнийх нь байр суурь хүртэл ганхаж, УИХ-д бүлэггүй болох нөхцөл үүслээ.
Иймээс АН Л.Болдод хариу шаардлага хүргүүлээд байна. Энэ нь УИХ-ын гишүүнээс татгалзвал намаас гарч болно гэх тулган шаардалт. Харин Л.Болд гишүүний зүгээс чуулган бүрийн эхэнд бүлгээс гарах бичгийг албан ёсоор уншиж танилцуулахыг шаардаж “Хүн өөрөө шийдвэр гаргасан л бол тэр нь эцсийнх байдаг. Гэтэл түүн дээр нь янз бүрийн хууль зохион тайлбарлаж, хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж байна. Ямар ч хүн өөрийнхөө асуудлыг өөрөө л шийдэх эрхтэй. Энэ хүн намын гишүүн хэвээрээ байна гээд хэдэн цаас бичиг шүүхэд өгөөд, энэ хэвээр минь явуулахыг бодохгүй байлгүй дээ. Хүссэнээ бол хасч байна. Би УИХ-ын даргад бичиг хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл, би АН-ын бүлэгт байхгүй гэдгээ уламжилна. Намын дарга зэргээр дамжуулах шаардлагагүй. Харин намаасаа гарах өргөдлөө өгснөөр АН бүлэггүй болно гэсэн үг. АН-ын өнөөгийн удирдлагын гаргасан шийдвэр, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж АН бүрэн шинэчлэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс татгалзав” хэмээн мэдэгдээд байна.
Намын дарга нь өөртөө таалагдахгүй хэн бүхнийг хөөж тууж, намын гишүүнчлэлээс хасах үйл явцын төгсгөлд сөрөг хүчнийх нь байр суурь хүртэл ганхаж, УИХ-д бүлэггүй болох нөхцөл үүслээ. Намын даргын ноёрхол, дотоод зөрчил хуваагдал нь тэднийг “бүлэггүй” болгоход хүргэсэн гэж хэлэхэд буруудахгүй.
Нэгэнт АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахааргүй болсон учир УИХ-ыг тараах акцыг эхлүүллээ. УИХ-д “бүлэггүй” болж шившигтэйгээр сонгогчдынхоо өмнө очиж байхаар УИХ-ыг тараахыг илүүд үзэв. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгч болж байна. Үнэндээ УИХ-ыг тараах АН-ын хүсэл тийм амархан биелэлээ олохгүй гэдгийг тэд өөрсдөө ч мэдэж байгаа.
Оллоо.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих