Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Баян-Уул сумын ЗДТГ хамтран 2019 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Онон-Балжийн БЦГ-ын "Б” хэсгийн Эрээний нуруу болон түүний орчны бүсийн идэш тэжээл, цас, ус хомс байгаа газруудад зэрлэг амьтдын байршил нутгийг тогтворжуулах, тэдгээрт үзүүлж байгаа аюул, дарамтыг бууруулах, идэш тэжээлийн хомсдолыг багасгах зорилгоор 1 тн хужир шүү, 400 боодол өвс, 10 шуудай хивэг, 40 боодол ногоон тэжээл тавьж биотехникийн арга хэмжээ авах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус газар нь Халиун буга, зэрлэг гахай, бөр гөрөөс, ойн шувуудын үндсэн байршил нутаг бөгөөд зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, тархац нутгийг тогтоох хээрийн судалгаа, хяналт шалгалтыг хамтран гүйцэтгэх явцад бор гөрөөс 15, шилүүс 1 ширхэг биетээр ажиглагдсан.
Дорнод аймгийн Байгаль орчин ,аялал жуулчлалын газар
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29493
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих