АТГ-аас өнөөдөр хөдөө орон нутагт хийсэн хяналт шалгалтынхаа мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Шалгалтын явцад хөдөө орон нутагт төсвийн мөнгийг хэтрүүлэн өөр зүйлд ашиглах, зориулалтын бус зарцуулалт хийх зэрэг зөрчил түгээмэл илэрчээ.
Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул суманд цолны мялаалгыг 51 сая төгрөгөөр тэмдэглэж, 16 саяыг төсвөөс гаргаж үлдсэн хэсгийг нь нутгийг ард иргэдээсээ цуглуулсан тохиолдол гарсан байна. Мөн өнгөрөгч онд Сэлэнгэ аймаг шинэ аваргын найр хийхдээ сум бүрээс 25 хонь цуглуулсан ба энэ нь сумдын удирдлагуудад ихээхэн дарамт учруулсан тухай мэдээлэл ч АТГ-ын хар дансанд тэмдэглэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих