Билгийн тооллын 17-р жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн босгон дээр "СУМЫН АЛДАРТ УЯАЧ" цол тэмдгээр шагнагдсан Барчин 1 дүгээр багийн уяач Ж.Энхбат, М.Сарансүх, Баян 3 дугаар багийн уяач Ч.Болд нар шагнагдаж, шагналыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Түвдэнням, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Цогтжав, сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн Н.Даваасүрэн, тэргүүлэгч гишүүн Э.Энхбат нар гардуулан өглөө. Мөн 2018 оны шилдэг уяачаар Баян 3 дугаар багийн уяач Х.Баярсайхан шалгарсан байна. 2018 оны шилдэг 10 унаач хүүхэд шалгаруулж гарын бэлэг гардуулан өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих