Америкийн эрдэмтэд Санчир гарагийн хоногийн үргэлжлэх хугацааг тогтоож чадсан байна. “The New York Times” сонинд мэдээлснээр, эрдэмтэд Санчир гарагийн эргэлтийн үед уг гарагийн бүслүүрт үүссэн бага зэргийн долгисолд дүн шинжилгээ хийсний эцэст энэ гараг дээр нэг хоногийн үргэлжлэх хугацаа 10 цаг 33 минут 38 секундтэй тэнцдэг гэдэг дүгнэлтийг хийжээ.
Өтгөн үүлэн бүрхүүлийн улмаас урьд нь Санчир гарагийн эргэлтийн хурдыг тодорхойлоход хүндрэлтэй байжээ. Уг гарагийн эргэлтийн хурд хоногийн үргэлжлэх хугацаа нь дэлхийн 9.8 цагтай тэнцдэг Бархасбадь гарагийн эргэлтийн хурдтай харьцуулж болохоор байсан бол Сугар гарагийн бүтэн эргэлтэд дэлхийн 243 хоног шаардагддаг байна.
Санчир гарагийн бүслүүрийн долгислын талаарх мэдээллийг 1997 онд хөөргөсөн гараг хоорондын “Cassini” станцын тусламжтайгаар хүлээн авчээ. Уг аппарат судалгааныхаа сүүлийн шатанд 2017 оны дөрөвдүгээр сард Санчирын бүслүүрийг гарагийн үүлэн бүрхүүлээс дээш 2600-3900 км-ийн өндөрт зургаан удаа гаталсан байна. Мөн бүслүүрээр гарах үед илгээсэн радио дохиоллын хүчээр эрдэмтэд бүслүүрийн нягтралын мэдээллийг хүлээж авчээ.
Нарны аймгийн зургаа дахь гараг бөгөөд 62 дагуултай Санчир гараг нь хэмжээгээрээ Бархасбадийн дараа хоёрдугаарт ордог.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих