
Өмнөд
Солонгосын настангуудыг асрах нэгэн газарт түймэр гарч 21 хүн амь алдан
өөр 7 хүн түлэгдэн хүнд байдалтай эмнэлэгт очлоо хэмээн Сөүлийн
хэвлэлүүд мэдээллээ. Орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөөгүүр
гарсан түймрийг гал сөнөөгчид 30 минутад багтаан унтраасан ч амь алдсан
хүмүүсийн ихэнх нь хоёрдугаар давхарт, хэвтрээс босч чадахгүй настай
хүмүүс байсан болохоор түймэрт автсан байшингаас гаргаж амжилгүй ийм
эмгэнэлт явдал болжээ. 70 хүнтэй асрах газарт түймэр гарах үеэр ганцхан
сувилагч жижүүрлэж байсан нь бас амь алдсан гэж хэвлэлүүд мэдээлж
байна.
Эх сурвалж: www.assa.mn 
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2963
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих