Биднийхээ төлөө, төр нийгэм, улс орныхоо сайн сайхны төлөө амрах ч завгүй ажиллаж яваа Д.Оюунхорол гишүүндээ хандаж хэлэх цөөн үг байна. Одоо болно гишүүн ээ, амралтаа ав, амарч ав. Үгүй бол уймарч, урдаа байгаа утааг ч олж харахгүй "сэнсэрчихээд” байна. Танд зориулж, Толь сонин хүртэл дараах шүлгийг тэрлэжээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд:
Байгаль орчны сайдаар хоёр ч удаа томилогдсоны
Балаг нь одоо ч дуусаагүй баларсаар байна
УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдсоны
Урхаг нь одоо ч төгсөөгүй унтсаар байна.
Оюунхорол гишүүний омог нь их юм.
Отгонтэнгэр сургуулийн олз нь том юм.
Одоо болно гэж хэлмээр санагдах юм.
Олон жил унтлаа гэж гомдмоор болох юм.
Төрийг унтаж байхдаа барьдаг юм байна.
Түмнийг унтуулж байгаад хуурдаг юм байна.
Засгийг зүүдэн дундаа огцруулдаг юм байна.
Сайдыг нойрон дундаа л хийдэг юм байна.
Нүдээ нээвэл сэрчих сайхан зүүд байдаг юм
Олдвол алдаж болохгүй
Нүглээ тоолвол сүйрчих сайхан түүх байдаг юм
Унтвал сэрж болохгүй.
Шонхорыг барихын тулд нисэх хэрэггүй.
Зүүдлэх хэрэгтэй.
Монголыг босгохын тулд сэрэх хэрэггүй.
Унтах хэрэгтэй.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29633
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих