НҮБ өчигдөр орой Македон Улсын Гректэй байгуулсан нэр өөрчлөх гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлснийг зарлажээ. Энэ бол Умард Македоны Бүгд Найрамдах Улс.
Хөрш Грек улстай олон жил маргалдсаны эцэст Балканы хойгийн Македон улс нэрээ “Умард Македоны Бүгд Найрамдах Улс” болгон өөрчлөх шийдэлд хүрээд байгаа. Тус улс энэ шинэ нэрийг өчигдрөөс (2019.02.13) эхлэн албан ёсоор ашиглах боллоо.
Македон улс 1991 онд Югослав улсыг задрахад шинээр байгуулагдсан. Энэ үеэс эхлэн Грек улс тус улсыг нэрээ солихыг шаардаж эхэлсэн байна. Хил залгаа Грекийн нутагт Македон нэртэй муж байдаг. Мөн Македон нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоотой нь үүнд нөлөөлж байв.
Энэ маргааны улмаас Грек улс Македоныг NATO, Европын Холбоонд элсэхэд нь саад хийсээр ирсэн юм. Далайд гарцгүй, жижиг эдийн засагтай Македон улс өнгөрсөн оны дундаас хоёр улс Македоны нэрийг солих нэгдсэн шийдэлд хүрсэн байна.
Өчигдөр тус улс Гректэй залгаа хил дээрх замын тэмдгийг сольжээ. Үүний дараа нисэх онгоцны буудал, албан байгууллагууд, вэбсайтууд, хэвлэмэл материалууд дээрх нэрээ солих юм байна. Мөн ойрын үед автомашины дугаарын пайз, паспорт, мөнгөн дэвсгэртүүдээ солих аж.
Эх сурвалж: Associated Press
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих