Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тэд гэр бүлийнхнийхээ нэр дээр бүртгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Э.Халиунбаяр, С.Төмөрбат, Н.Хангал нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн АТГ-ынхан ийн эрүүгийн хэрэг нээжээ.
Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх хуультай юм байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад өчигдрийн байдлаар нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тус зөвлөлд очоогүй байв. Хэрвээ Нийслэлийн прокурорын газраас дээрх саналыг илгээсэн нөхцөлд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх халаар шийдвэр гаргана гэсэн үг.
Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих