УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд ээлжит бус чуулганыг 14 хоногт багтаан зарлан хуралдуулахыг шаардаж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлагад Хууль бус аргаар хувьчилж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах УИХ-ын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мөн Стандарт банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, түүнчлэн уул уурхайн баялгийг зүй зохистой ашиглах, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг яаралтай огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх.
Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргүүлэн төлүүлэх, ЖДҮХС зэрэг 26 санг шалгаж, шаардлагагүй заримыг нь татан буулгах. “60 тэрбум”-ын хэргээр Нийтийн сонсгол зохион байгуулж, холбогдох буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар шинээр илэрсэн нөхцөл байдал, хэргийг хүний эрхийг зөрчин, хэлмэгдүүлж хууль бусаар шийдвэрлэсэн асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах зэрэг найман асуудлаар шаардлага тавьжээ.
Тэд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож хувь хөрөнгийг нь хураан авч улсыг хохиролгүй болгох ёстой гэх байр, суурийг энэ үеэр илэрхийллээ. Мөн ЖДҮХС-аас зээл авсан хүмүүсээс зөвхөн гишүүдийг ялган шалгах бус бүх хүмүүсийг ижил, тэгш шалгах хэрэгтэй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг нь яаралтай шалгаад шүүх рүү шилжүүл. Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар хэргийг шалгаж болно. Асуудлыг удааж улс төржилтөд ашиглаж болохгүй гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих