Зандраа баяны том хүү Дэрэм цэргээс халагдаж ирээд чухам л "Хэний айраг исч, хэний охин өсч вэ?" хэмээн үеийхэнтэйгээ нийлэн сар шахуу дарвиж унасан морь нь гундасхийж, угласан дээл нь гандасхийхэд л гэрээ зорьжээ. Тэрбээр нутгийнхаа зах руу орж ирээд, Ням өвгөнийд багагүй дөрөө чангалаад мордсон аж. Ганц модны даваагаар өгсөж явахад бүрэнхий нөмөрч, эцсэн мориндоо хэд хазуулахаар Өлийн овооны дэргэд бууж тамхилав.
Аавынхаа бэлдэж тавьсан ногоон пийсүү соруултай
гаансаар хоёр угсруулж татчихаад, даваа уруудаж явтал өмнөөс нь нэг
морьтой хүүхэн айсуй. Ойртож ирэхэд нь харвал улаан хоргой дээл, цэнхэр
дурдан алчууртай хүүхэн ясан цагаан хөгшин морь унаад өгсөж яваа нь
сарны гэрэлд хальт харагджээ. Лав л энэ гол усанд урьд өмнө үзэгдэж
харагдаагүй бүсгүй байсан тул Дэрэм жолоо татан сатаарч:
-За бүсгүй
сайн явж байна уу? хэмээн асуувал бүсгүй дуугарсангүй. Цагаан морьтой
хүүхний нүд нь зүүний үзүүрт хатгах шиг гялсхийн зөрөн өнгөрчээ. Уусан
нэрмэл нь ходоод халуу оргиулж, тархи толгой нь мансууран ер юунаас ч
айдаггүй дээрээ явсан залуу:
-Үгүй чи монгол хүн байж мэнд усаа
мэддэггүй, яасан их зантай годрон бэ? гэж хэлбэл бүсгүй мөн л
дуугарсангүй. Ганц модны давааны бэлд ирэх үед шар нь хөдөлсөн Дэрэм
шууд цагаан морины цулбуурнаас шүүрч аваад шууд дараад авъя юу гэж
бодсон аж. Цулбуураа ер бусын хүчээр угз татан авсан бүсгүйн дур булаам
царай нь дороо хувхай цайж, хамаг арьс нь үрчийж ирснээ:
-Долоо
хоногийн дараа яг өдийд доод булгийн эхэнд байгаа ганц гэрт яваад
очоорой. Би тэнд чамайг хүлээж байх болно гэж мориндоо ташуур өгөн
гүнзгий жалга руу орчихов. "Хөөе чи" гэж Дэрэм байдгаараа бархиран өнөөх гүнзгий
жалга руу пар хийтэл давхин ороход цагаан морьтой бүсгүй газрын гаваар
оров уу гэлтэй алга болжээ. Дэрэмийн морь ямар нэг юмнаас айж үргэж
байгаа бололтой хамар нь тачигнан, урагш алхаж өгөлгүй яг дороо
зогсчихов. Жолоогоо эргүүлэн мориныхоо тааваар гэлдруүлсээр харуй бүрийд
гэртээ ирсэн залуу сая л нэг ядарснаа мэдэн нам унтаад өгчээ.
Өглөө нь хоол цайгаа идэж уух зуураа Дэрэм сая л ам нээж "Ээж ээ, манай доод булгийн эхэнд ямар айл гаднаас нүүж ирсэн юм бэ?" гэвэл эх нь хүүгийнхээ өмсөж ирсэн дээлийн энгэр, хормойг арчих зуураа "Ээ буруу хойшоо. Доод булгийн эхэнд Завхан билүү Говь-Алтайгаас нүүж явсан айлын залуухан бүсгүй гэртэйгээ шатсанаас хойш тэнд айл буугаагүй олон жил өнгөрч байна" гэж дуу муутай хариулсан байна. Хэд хоногийн дараа Дэрэм эртлэн босч ээждээ ус түлээг нь бэлдэж өгчихөөд үдээс хойхно зорьсон газар, уулзана гэсэн болзоо руугаа явсан аж. Уургын хүрэн морио унасан Дэрэм хэдхэн мод газар давхиад булгийн адагт хүрэв. Тэр уг нь энэ хавийг газруудыг арван хуруу шигээ сайн мэднэ. Түүнийг багад эднийх энд бишгүй л зусч, намаржиж байсан. Ганц бие нэг чавганц хонины хашааны шонгоос боомилж үхсэнээс хойш айл амьтан нутаглахаа больсон, харин баруун аймгаас нүүж явсан айлын бүсгүй гэртэйгээ шатсаныг сая сонсоод бага зэрэг цочирдох шиг болжээ.
Харуй бүрий болоход Дэрэмийн унаж яваа хүрэн морь дугариг сарны гэрэлд хоёр чихээ солбион сайварлан газар товчилсоор уулын бэлд бараантан харагдах жижиг бор гэрийн гадаа ирэв. Ган хийх нохой, ганц ч малгүй бор гэрийн гадаа буусан залуу эхлээд гайхсан боловч "Сайн явж ирэв үү та?" гэх бүсгүй хүний намуухан зөөлөн дуунаар түүний бодол сарнижээ. Залуу хүрэн морио гэрийнх нь гадаа тушиж тавьчихаад гэрийн эзэн хүн шиг таахаг таахаг алхсаар гэрт оров. Гэрийн зүүн талаар ганц ортой, баруун талдаа бараа хураасан, хоймортоо ганц ширээтэй авдар шүүгээ гэхээр юмгүй аж. Дэрэм гэрийн баруун талаар тойрон явган суугаад "Танайх чинь отор нүүдэлд явчихаа юу? гэвэл "Отор нүүдэл ээ. За бараг тэгж хэлж болно доо. Би таньд хоол хийж өгье" гээд хананы толгойд өлгөөстэй хонины тарган гуяыг авч нимгэн зорж эхэллээ. Мах хөшиглөж буй хутга нь ёстой хялгас тавиад үлээхэд таслахаар хурц эд бололтой, тулганд бадамлах галын гэрэлд гялалзан харагдах бүсгүйн царай нэг харахад хачин үзэсгэлэнтэй нөгөө харахад шүд амгүй хөгшин чавганц шиг харагдана.
Удалгүи таана ханхалсан тарган махны хурц нялуун үнэр гэрээр тархаж бүсгүй цус шиг улаан өнгөтэй цай өмнө нь тавьжээ. Дэрэм хоол цай идэж уусныхаа дараа морио чөдөрлөж тавьчихаад орж ирвэл бүсгүй аль хэдийнэ ор засчихсан сууж байлаа. Залуу цэргийн албыг хоёр хаасан цагаасаа хойш архи, айраг эргүүлсээр алд биенийхээ хагсааг гаргаагүйгээ санан дээл хувцсаа шидэж хаялах нь холгүй байлаа. Бүсгүй ч гэсэн нэг их удсангүй түүний өвөрт гулсан орж ирэв. Дэрэмийн шодой чинээндээ тултал босч арай л хий тавьчихсангүй. Бүсгүйг яах ийхийн зуургүй хөхний даруулга, майк, дотоожийг нь шувтлан дээр нь мордсон байна. Хүүхний уруул час халуухан ёстой бал бурам мансууруулах бодистой байсан хэрнээ умдаг руу нь өнөөхөө түрэмгий чихээд оруулбал ёстой мөс шиг хүйтэн зүйл хайраад нэг үгээр хэлбэл харзны усанд бэлэг эрхтнээ дүрэх лугаа мэдрэмж төрсөн байна.
Нэрийг нь ч гүйцэд асуугаагүй үл таних хүүхний дээр Дэрэм янцаглан хөдөлж, дур таашаал өөд довтолгож эхлэхэд гэрийн эзэгтэй ямар ч авиа амнаасаа цухуйлгасангүй, нүднээс нь нулимс асгаран хэвтэх аж. Армийн хоёр жилийг эмэгтэй хүний бараа харалгүй арайхийн давсан хал цэргийн бургилсан дур тачаал гэдэг ёстой ундарч байсныг хэлэх үү. Дэрэм тэр шөнө таван удаа бүсгүйг эзэмдээд үүр гэгээрэхээс арай өмнө нүд анив.
Үд дунд сэрсэн залуу нэг их том ажил "амжуулсан хүн аятай маасайтал инээснээ хажуудаа хэвтэх хүүхнийг өөр лүүгээ татан эргүүлвэл "Ээ бүү үзэгд" гэж, үзээрийн муухай царайтай шүд амгүй эмгэн хурхиран унтаж байх юм гэнэ. Дэрэм бүр шооконд орж, би чинь юу хийчихэв ээ, өнөө бүсгүйтэй энгэр зөрүүлж байгаад шөнө дөлөөр андуурч эмгэн эхийг нь эзэмдсэн бололтой бушуухан гарах минь гээд хувцсаа өмсч байтал орон дээр хурхиран хэвтэж байсан чавганц гэнэт өндийж иржээ "Та цай хоол идчихээд явахгүй юундаа ингэж яараав?" гэх нь тэр. Залуу болгоомжтойхон толгойгоо эргүүлэн унтсан ор луугаа эргэж харвал өчигдрийн энгэр зөрүүлсэн царайлаг бүсгүй цээж нүцгэн орон дээрээсээ өндийгөөд ирсэн нүдээ нухлан сууж байв. Би чинь сая юу үзэх нь энэ вэ? осолдохгүй эмгэн гэрт байсан даа хэмээн паанигт орсон Дэрэм "Сая энд танай эмээ унтаж байсан биз дээ?" гэж хэлээд тавчихав.
Хүүхний үзэсгэлэнтэй цагаан царай тэр дороо барайж арьс нь татагдан үрчийж ирснээ "Та намайг бүү доромжил! Би дөнгөж 19-хөн настай. Эмгэн шиг харагдаад байна уу?" гэж хүйтэн хөндий тэгснээ захирангуй өнгөөр асуужээ. Залуу дээлээ өмсөж бүсээ бүслээд "Уучлаарай, би зүүд зүүдэлсэн юм болов уу даа, маргааш танайд ирж хонож болох уу гэвэл хүүхэн "Та дуртай бол ирэгтүн!" гэж хэлээд мөн л дээл хувцсаа өмсөж эхэлсэн байна. Дэрэм чөдөртэй морио авчраад тэднийхээс чигээрээ давхисаар гэртээ ирсэн бөгөөд тэр шөнө унтаж чадалгүй хөрвөөсөөр учир нь үл битүүлэг өнөөх хүүхнийх рүүгээ маргааш орой нь яаран давхижээ. Жижиг бор гэрийнх нь гадаа ирвэл бөгтийж, бээцийсэн эмгэн таяг тулан алхсаар гэр лүү орчихов гэнэ. Юун эмгэн байдаг билээ хэмээн гэрт ороход тэнд хоёр хоногийн өмнө учирсан царайлаг бүсгүйгээс өөр хэн ч байсангүй. Тэр хоёр ойр зуурын юм ярилцах зуур Дэрэм учир битүүлэг хүүхэн хийгээд гэр лүү орсон эмгэнийг асуувал хүүхэн юу ч хариулсангүй.
Санаандгүй толь руу харвал хүүхний төрх толинд нэвт тусах бөгөөд цал буурал үс, нэл үрчлээ суусан нүүртэй эмгэн толинд харагдаж байх нь тэр. Энэ үед Дэрэмийн ар нуруу луу могой гулсан орох лугаа хамаг бие нь салгалан "би чинь очиж очиж сүг сүүдэртэй хавьтал хийжээ" хэмээн босон харайжээ.
Хүүхэн ороо засч байснаа эргэж хараад "Та намайг таньчихав уу. Энэ муу хараал идсэн толийг уу?" гээд өнөөх толио хага цохиж хаяад үсээ зулгаан орилж гарав. Энэ үед хүүхний царайд огцом хөгшрөлт явагдаж хэдхэн хормын дараа ная лав хол гарсан үзээрийн муухай царайтай эмгэн болон хувирсан байна. Дэрэм нэг мэдэхэд гэртээ ирчихсэн хамаг бие нь цог шиг халуурч байсан агаад энэ тухайгаа хэнд ч хэлэхийг хүссэнгүй хав даржээ.
ХОРИОТОЙ СОНИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих