Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан "Манлай малчин 2019” малчдын зѳвлѳгѳѳнийг өнөөдөр буюу 02 дугаар сарын 15-ны өдөр Баянтүмэн суманд зохион байгууллаа. Энэхүү зѳвлѳгѳѳнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, сум, орон нутгийн удирдлагууд, сумын бахархал болсон улс, аймаг, сумын сайн малчид, мянгат малчид оролцож, Хѳдөѳ аж ахуйн салбарын ѳнѳѳгийн байдал, цаашдын чиг хандлага, малчдад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ. Сумын хэмжээнд 5 жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан уг зөвлөгөөний хүрээнд 2019 онд тохиох сумын 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын сайн малчин Ц.Жаргал, Аймгийн сайн малчин Х.Энхбаатар, Сумын мянгат малчин Н.Юра, Д.Ганхуяг нар мал маллах арга ухаан, туршлагаасаа залуу малчдад хуваалцлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих