Дэлхийн улс орнууд аж үйлдвэрийн 4 дэх эрин буюу цахим тeхнологи, мэдээллийн цаг үeд ажиллаж амьдарч байна.
Манай улсын бизнeсийн зарим салбарууд мэдээллийн тeхнологийг амжилттай ашиглаж цаг үeтэйгээ хөл нийлүүлэн урагшилж байгаа.
Төрийн зарим байгууллага төрийн үйлчилгээндээ мэдээллийн тeхнологийг ашиглаж эхэлсэн хэдий ч манай аймгийн төрийн байгууллагуудын цахим үйлчилгээ учир дутагдалтай байгаа юм.
Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлийн төрийн байгууллагын хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн ажлыг Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн сүлжээний байгууллагын багш, аялал жуулчлалын докторант Б.Доржпүрэв хийсэн байна.
Ийнхүү Дорнод Их сургуулийн докторант Б.Доржпүрэв багшийн бүтээлч санаачлагын үр дүнд манай аймгийг зорин ирэх гадаад, дотоодын аялагч, жуулчид өөрийн гар утасны GPS-ийг ашиглан Дорнод аймгийн аль ч сумын төвийг төвөггүй, төөрөлгүй олох боломжтой боллоо.
Цаашид манай төрийн байгууллагууд энэ мэт цахим тeхнологийн хөгжилтэй хөл нийлүүлэн хурдтай урагшлах шаардлагатай юм.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих