Эдийн засгийн гадаад болон дотоод орчинд үүсээд байгаа хүнд-рэл бэрхшээл нь Монгол улсын тесевт нөлөөлж эхлээд байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Энэ жилийн төсвийн орлогын гүйцэтгэл оны эхнээс 400 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, жилийн эцэст төлевлөсөн зардлаа бүрэн санхүүжүүлэхэд бэрхшээл үүсэхээр байгаад дүгнэлт хийж Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн орлогын дутагдлаас үүдэлтэй эрсдлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авч эхлээд байна. Үүссэн нөхцөл байдал нь Засгийн газар өөрийн үйл ажиллагаагаа илүү үр ашигтай, зардлын хувьд хэмнэлттэй байдлаар зохион бай-гуулах шаардлагыг бий болгож байна.
Энэ шаардлага нь төсвийн зардлаа танах, хэмнэх, төрийн бай-гууллагуудын чиг үүргийг давхардал, хийдэлгүй оновчтой болгох, албан хаагчдын ачааллыг жигд, нягт байхаар чиг үүргийг дахин хуваарилах зэргээр бүтэц, зохион байгуулалт, зохицуулалтаа сайж-руулж төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэхэд хүргэж байна. Монгол улсын нийт төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал гэсэн бүлэгт хуваагддаг. Хөрөнгийн зардалд төсвийн хөрөнгөөр баригдах барилга бай-гууламж, их засвар, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө шинээр бий болгох болон сайжруулахтай холбоотой зардлууд багтдаг бол урсгал зардалд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, байр ашиглалтын төлбөрүүд, албан томилолт, түлш шатахуун, урсгал засвар зэрэг төрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардлууд багтдаг байна.
Сүүлийн 10 жилд төсвийн нийт зардал ойролцоогоор 10 дахин нэмэгдэж6,1 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн зардлын 70 гаруй хувийг урсгал зардал бүрдүүлдэг ба өнгөрсөн хугацаанд энэ төрлийн зардлын өсөлтийн 50.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, 10.9 хувийг нийгмийн халамжийн зардал, 11.7 хувийг төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламжийн урсгал зардал, 8.6 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 8.4 хувийг хэрэглээний үнийн өсөлтөөсхамаар-сан бараа, үйлчилгээний зардал эзэлж байжээ. Төсвийн хүндрэлийн талаар дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2014 оны тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газар "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147 дугаар тогтоол баталсан байна.
Тогтоолоор төрийн данхайсан бүтэц, чиг үүргийг эргэн авч үзэж зохих өөрчлөлт, зохицуулалт хийх, төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах сонирхолыг бий болгох механизм бүрдүүлэх, бүх шатны төсвийн байгууллагууд 2014 батлагдсан төсөвтөө тусгагдсан тэвчиж болох зарим зардлыг хэмнэх зэрэг үүрэг даалгаварыг холбогдох сайд, агентлагийн дарга болон бүх шатны төсөв захирагчдад өгсөн байна. Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чигүүргийгболовсронгуй болгох хүрээнд төсвөөс хагас болон бүрэн хамааралтай, төрийн үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажил, үйлчилгээ гүйцэт-гэдэг төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг үйл ажил-лагаагхувьчлах, аж ахуйн тооцоонд шилжүүлэн бие даалгаж төсвөөс гарах, үр ашиг багатай, давхардал бүхий төсөвт байгууллага, засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, орон тоог чиг үүрэгтэй нь уялдуулж цөөлөх, ажилтнуудын ачааллыг нягтруулах, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, халаалт дулааны хангамж гэх мэт тер өер дээрээ авч явахад зардал ихтэй ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэрэг арга хэмжээ авснаар орон тоо төсвийн зардлын ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.
Зардлын үр ашигтай байдлыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлэх өөр нэг алхам бол Засгийн газар тэвчиж болох зарим зардлаа он дуустал хугацаанд хэмнэхээр болж байгаа явдал юм. Төсвийн хөрөнгөөр хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах тоо, давтамжийг багасгах, төсвийн байгууллагын машин унааны түлш, шатахуун, гадаад, дотоод албан томилолтын зардлыг бууруулах, төсвийн хөрөнгөөр гадаад дотоодын тойрон аялал, ойн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг бүх шатны төсөв захирагчдад үүрэг болгосон байна.
Үүний зэрэгцээ хууль, тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийг сурталчилан та-ниулахаас бусад хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага, хамт олныг сурталчлах, телевизийн шоу уралдаан зохион байгуулах, төсвийн хөрөнгөөр телевизийн олон ангит кино хиих, мөн сургалт, семинар зохион байгуулах, байгууллага, салбарын ой, баяр ёслол тэмдэглэхтэй холбогдуулан цаасан мэндчилгээ илгээх, цүнх, хуанли бэлтгэх зэргийг хориглосон байна. Төсөв зардлаа хэмнэхийн тулд хэмнэлттэй ажиллах хөшүүрэг механизмыг нь төсвийн байгууллагуудад нээж өгөх талаар Сангийн сайдад үүрэг болгсон байна.
Төсвийн байгууллагын хэмнэсэн зардлыг бараа, ажил үйлчилгээний зардлын бусад зүйлд шилжүүлэн зарцуулах, орон тооны хэмнэлтээс бий болсон үлдэгдлийг ажилтнуудын цалин урамшуулалд зарцуулах, төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр тухайн төсвийн байгууллагад нь үлдээдэг зэрэг зохицуулалтыг холбогдох хууль, журам, зааварт тусгаж шийдвэрлүүлэхээр тогтжээ. Дээр дурдсан төсвийн хэмнэлтийн багц арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн хүндрэлийн үед тохиолдох эрсдэл багасах, Засгийн газрын байгууллагуудын бүтэц оновчтой болох, төсвийн байгууллагууд зардлаа үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулж хэвшихэд чухал ач холбогдолтой байх болно.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 147
ТӨСВИЙГ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн
газрын тухай хуулийн 30.1 дэх заалтыг үндэслэн, бүх шатны төсвийн үр
ашигтай, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн
газраас ТОГТООХ нь:
1. Төрийн байгууллагуудын бүтэц,
зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг
арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх
чиглэлээр дор дурдсан асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын
сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн
сайд Ч.Улаан, төсвийн ерөнхийлөн захирагчид болон Төрийн өмчийн хороо
(Д.Цогтбаатар)-нд тус тус үүрэг болгосугай:
1) чиг үүргийн
давхардалтай эсхүл нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн
харьяанд байгаа чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа
гүйцэтгэж байгаа төсөвт байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах замаар
удирдпагын зардлыг бууруулах;
2) Засгийн газрын тусгай сангуудын
зориулалт, зохицуулалт, үйл ажиллагааг оновчтой болгох, давхардлыг
арилгах, зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор улсын төсвөөс
дийлэнх санхүүжилтээ авдаг тусгай сангуудыг төсөвт шингээх, биеийг нь
даалгах, Засгийн газрын тусгай сан, үндэсний зөвлөл, хороо, төслийн
ажлын албадыг харьяалагдах төсвийн захирагчийн үндсэн харьяалалд нэгтгэх
замаар татан буулгах;
3) бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт
байгууллагын дэд дарга, яам, агентлагын газрын орлогч дарга, даргын
туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхотгох;
4)
төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул
хамгаалалт, халаалт дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн
дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн албаны гэрээт ажилтны орон
тоог 50 хувиар бууруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх;
5) төсвөөс
цалинждаг төрийн албан хаагчдын орон тооны дээд хязгаар, түүнийг
бууруулах хэмжээг Улсын Их Хурлаас, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн
орон тооны хязгаарыг Засгийн газраас тус тус тогтоодог байх эрх зүйн
зохицуулалтыг бий болгох;
6) төрийн бус өмчийн ерөнхий боловсролын
сургуульд улсын төсвөөс олгох хувьсах зардлын хэмжээг сургалтын
төлбөртэй нь уялдуулан ялгавартай
тогтоож байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах.
2. Төсвөөс
санхүүжилттэй боловч өөрийн орлогоор санхүүжилтийн тодорхой хэсгээ
бүрдүүлдэг төсвийн байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн
тооцоонд шилжүүлэх замаар улсын төсвөөс үе шаттайгаар гаргах арга хэмжээ
авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо
(Д.Цогтбаатар)-нд тус тус үүрэг болгосугай:
1) төсвийн ерөнхийлөн
захирагч, зарим яамдын харьяанд байгаа амралт сувилал, зуслан, спорт
хороо, зарим урлаг, соёлын байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх,
хувьчлах замаар төсвөөс гаргах;
2) төр, олон нийтэд үзүүлж буй
үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт
байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар
ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус
байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх замаар төсвөөс олгох
татаасыг үе шаттайгаар бууруулах, төсвөөс гаргах;
3) яамд, төрийн
захиргааны болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хэвийн
үйл ажиллагааг хангахад туслах хоол хүнсний хангамж, цэвэрлэгээ, засвар,
харуул хамгаалалт зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлэх газруудыг нэгтгэх,
зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх.
3.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ төсвийн
зардал хэмнэх талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг бүх шатны төсвийн
ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай:
1) төсвийнсанхүүжилтийгбууруулснаар өр, авлага үүсгэхгүйгээр зардал хэмнэх боломжийг дайчлах;
2) улсын төсвийн татаас, орон нутгийн төсвийн урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар бууруулах;
3)
шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж
орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх
замаар цалингийн зардлыг хэмнэх;
4) "Суудлын автомашины талаар авах
зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2007 оны 349 дүгээр
тогтоолоор тогтоосон албан тушаалын болон албан ажлын автомашины
хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэх;
5) гадаад албан
томилолтын зардлыг бууруулах, зайлшгүй тохиолдолд зорчих төлөөлөгчийн
тоог цөөлөх, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх;
6)
улс, орон нутгийн төсвийн херенгеер, ялангуяа төсвийн нэмэлт орлого,
хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал,
зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн
зохион байгуулахгүй байх^
7) хурал, сургалт, зөвлөгөөний давтамжийг
багасгах, зайлшгүй хийх тохиолдолд төлөөлөгчдийн тоог цөөн, оновчтой,
богино хугацаанд хийхээр эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах;
8)
төрөөс иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшилд үзүүлж буй үйлчилгээг цахим
технологи, сүлжээ ашиглан чирэгдэлгүй хурдан, шуурхай хүргэх замаар
төсвийн урсгал зардлыг бууруулах, энэ чиглэлээр шаардлагатай зохион
байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
9) орон нутгийн байгаль,
цаг уурын нөхцөлд нийцүүлж спорт заал, соёлын төв зэрэг төсөвт
байгууллагын барилга байгууламжийг төвлөрсөн дулааны системд холбох,
сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаалт зэрэг бусад үр ашигтай арга,
технологи нэвтрүүлэх замаар түлш, халаалтын зардал хэмнэх, цаашид ийм
төрлийн зардлыг тогтмол түвшингээр төсөвлөх, улмаар үе шаттай бууруулах;
10)
дүрэмт хувцсыг эдэлгээний хугацаанаас илүү хугацаагаар хэрэглэж хэмнэлт
гаргасан тохиолдолд хэмнэсэн зардлын 50 хувиар ажилтныг урамшуулах,
дүрэмт хувцасны загварыг 5 жилийн дотор өөрчлөхгүй байх, дүрэмт болон
нормын хувцас зайлшгүй хэрэглэх шаардлагатай салбар, байгууллага, төрийн
албан хаагчийг тодорхойлж холбогдох хуульд өөрчлөлт оруулах.
4. Яам, агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй
мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр болон тэдгээрийн
хэрэгжилтийг сурталчлан таниулахаас бусад зорилгоор өөрийн байгууллага,
хамт олныг рекламдах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулах,
цуврал олон ангит кино хийхгүй бөгөөд баяр ёслол, байгууллага, салбарын
ой, тэмдэглэлт өдөр зохион байгуулахтай холбогдуулан төсвийн хөрөнгөөр
цаасан мэндчилгээ илгээх, бэлэг дурсгалын зүйлс, цүнх, календарь зэрэг
зүйлс бэлтгэх, ивээн тэтгэхийг хориглосугай.
5.
Бүх шатны төсвийн эрх захирагчдад төсөв хэмнэх сонирхол төрүүлэх
механизм бий болгох зорилгоор холбогдох эрх зүйн актуудад дараах
чиглэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг
болгосугай:
1) төсвийн байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг
хянан үзэж төрийн албан хаагчдын ачааллыг нягтруулах, орон тоог
бууруулж, цалингийн сангхэмнэжажилласны үр дүнд хэмнэгдэх цалингийн
зардлыг бусад төрийн албан хаагчдын үр дүнгийн нэмэгдэл, урамшуулалд
зарцуулдаг болох;
2) төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны
болон нэмэлт орлогын тухайн төсвийн жилд зарцуулагдаагүй үлдэгдлийг
төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр тухайн
байгууллагадүлдээх.дараагийнтөсвийнжилд он дамжуулан зарцуулахыг
зөвшөөрөх, гэрэл цахилгаан, дулааны зардлын хэмнэлтийг бараа
үйлчилгээний бусад зардлын зүйлд шилжүүлэн зарцуулахыг зөвшөөрөх;
3)
төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхдээ цалин хөлс, тогтмол болон бусад
урсгал зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчаас боловсруулсан саналын
дагуу төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлэх.
6. Төрийн захиргааны төв байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг
боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог бууруулах
асуудлыг нэгдсэн цогц байдлаар боловсруулан Монгол Улсын 2015 оны
төсвийн төсөлд тусгах, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт
оруулах саналын хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын сайд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд
Ч.Улаан нарт даалгасугай.
7. Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг орлогын бүрдүүлэлтийн байдалтай уялдуулан нэгдсэн удирдлагаар хангаж, дүнг хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийнсайд
Ч.УЛААН
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих