Аймгийн Засаг даргын Тамгын газраас "Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцогч байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээр Дорнод аймагт 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын үр дүн, 2019 онд хэрэгжүүлэх ажлын талаар болон хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх явц, гүйцэтгэлийн хяналтыг зохион байгуулах талаар мэдээлэл өгч, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, ашиглалтад авах харилцааг зохицуулсан Засгийн газрын 2017 оны 68, 2018 оны 317 дугаар тогтоолыг танилцуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд орон нутгийн зах зээлээ хамгаалах, дэмжих зорилгоор орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох, ирээдүй хойч үеийнхээ төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, онцгой ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.” хэмээн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ дурьдлаа.
Аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны хүрээнд 2018 онд 12,3 тэрбум төгрөгийн төсөв бүхий 115 төсөл, арга хэмжээнд худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан бөгөөд нийт 142 аж ахуйн нэгж оролцож, 107 аж ахуйн нэгж гэрээ байгуулсан ба үүнээс орон нутгийн 94 аж ахуйн нэгж давуу эрхтэйгээр гүйцэтгэгчээр шалгарчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих