10 гаруй цаг үргэлжлэх Сөүл-Сан Франциско чиглэлийн нислэгийн үеэр хүүхэд нь уйлж, бусад зорчигчдын тав тухыг алдагдуулахвий хэмээн болгоомжилсон ээж зорчигчдийн тоогоор буюу 200 гаруй уутанд амттан, чихний бөглөө болон хүлцэл өчсөн захидал хүүгийнхээ нэрийн өмнөөс бичиж бэлджээ. Захидалд:
-Сайн байна уу. Намайг Жанву гэдэг. Би 4 сартай. Өнөөдөр би АНУ руу авгатайгаа уулзахаар ээж, эмээтэйгээ хамт нисч байна. Амьдралдаа анх удаа онгоцоор нисч байгаа болохоор жаахан аймар бас тавгүйбайна. Тийм болохоор би чанга уйлж магадгүй. Уйлахгүй гэж амлаж чадахгүй ч хичээх болно. Уучилж өршөөнө бизээ. Миний ээж та бүгдэд зориулж амттан, чихний бөглөөтэй жижигхэн уут бэлдсэн байгаа. Хэрвээ би хэтэрхий их чимээ гаргавал та чихээ бөглөчихөөрэй. Тавтай аялаарай. Баярлалаа гэж бичжээ.
Ээж, хүү хоёртой хамт зорчсон хүмүүсээс нэг нь уг захидлыг фэйсбүүк хуудсандаа нийтэлснээр дэлхий дахинд түгэж, солонгос ээжийн ухаалаг бас хичээнгүй занг магтахын зэрэгцээ нялх хүүхэдтэй зорчигчдод илүү хүндэтгэлтэй, тэвчээртэй хандах уриалга болон түгээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих