Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Хүн санаандгүй гаргасан алдаа, буруу хийсэн зүйлээсээ болоод хайртыгаа гомдоох явдал цөөнгүй бий.
- Тэгвэл та энэ алдаагаа хэрхэн засч залруулах вэ?
- Яавал хайртынхаа гомдлыг тайлж чадах вэ?
- Ингээд танд туслах үүднээс дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байгаадаа таатай байна.
• Буруу зүйл хийсэн даруйдаа уучлал гуйж бай
• Өөрийнхөө бурууг мэдсээр байж, бардам сэтгэлдээ хөтлөгдөж, дүргүй бух шиг загнаж хэрхэвч болохгүй.
• Бардам зан чинь хайртай хүнээс тань эрхэм байж чадахгүй юм шүү.
• Хийсэн гэмээ хүлээж, хайртынхаа дуртай зүйлийг нь хийж өгөх.
• Тухайлбал: дэлгүүр хамтдаа хэсэх, амралтын өдрүүдээр салхинд гарах,
орох дуртай ресторанд нь хамтдаа оройн хоол идэх... гэх мэт.
• Болж өгвөл гэнэтийн бэлэг бэлдэх хэрэгтэй.
• Нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй байх.
• Хэрэв та буруу зүйл хийх гэж байгаагаа мэдэрсэн бол яг одоо "зогс"
гэж хэлмээр байна. Үүнийгээ мэдсээр байж хийх юм бол харин жинхэнэ тэнэг
хүн гэвэл таныг л хэлэх байх.
• Магадгүй хайрт чинь нэг бус
удаа буруу зүйл хийсэн байж болох юм. Үүн дээр нь дөрөөлөөд тооны
харьцааг 1:1 болгох гэж байгаа бол хамгийн ухаангүй хэрэг.
• Харин ч эсрэгээрээ хайртдаа дахиад нэг боломжийг өгч байгаа юм.
• Энэ мэт үргэлжлээд яваад байвал та хоёрын амьдрал утгаа алдаж, адаг
сүүлдээ бие биентэйгээ барьцсан хүмүүс болж хувирах бий дээ.
• "Энэ гомдоод хайчвал гэж" хэмээн эндүүрч бодох хэрэггүй.
• Гомдол гэдэг чинь хуримтлагдсаар байгаад цөхрөл болж, цөхрөл чинь үзэн ядалт болж, үзэн ядалт чинь өшөө хорсол болдог.
• Иймд том гэлтгүй жаахан ч гэсэн зүйл дээр чин сэтгэлээсээ уучлал гуйж
чаддаг байх хэрэгтэй. Ингэлээ гээд танд алдах зүйл байхгүй юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих