“ЮНИВИШН” КОМПАНИЙН ЗАРИМ ХЭРЭГЛЭГЧИД ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ НЭМЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ МЭДЭЭГҮЙ БАЙНА
Монголд анх удаа Iptv, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани өдгөө асуудлаас салахаа байв. Энэ нь тус компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэх асуудалд хойрго хандсан хэвээр байгаатай холбоотой. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны гуравдугаар сарын 01-ны өдөр “Юнивишн” компани үйлчилгээний төлбөрөө нэмснийг хэрэглэгчид нь мэдэлгүй нэг сарын дараа мэдэж багагүй асуудал үүсч байлаа. Тухайн үед 29900-гийн багц 33900, 39900-гийн багц 43000, 54900-гийн багц 58000, 89900-гийн багц 93000 төгрөг болсон байдаг. Ийнхүү үнээ нэмсэнд хэрэглэгчид нь бухимдаж ШӨХТГ болон хэвлэл мэдээллийн байгууллагад гомдлоо мэдүүлж багагүй асуудал үүсгэж байлаа.
Энэ үйл явдлаас хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад “Юнивишн” компани үйлчилгээнийхээ төлбөрийг нэмсэн гэдгээ хэрэглэгч нартаа дахин мэдэгдээгүйн улмаас нэгэн иргэн эдийн засгаараа хохирсон талаар фэйсбүүктээ бичжээ. Тухайн иргэний мэдээлллийг уншсан хэрэглэгчид үйлчилгээнийхээ багцыг шалгатал өнөөдрийг хүртэл илүү төлбөр төлж байснаа мэджээ. Эдгээр иргэдтэй “Юнивишн” компани гэрээгээ шинэчилж хийгээгүй, үйлчилгээний төлбөр нэмэгдсэн талаар нэг ч үг дуулгаагүй, зөвшөөрөл авалгүй дур мэдэн багцын үйлчилгээг нь сольсон.
Хэрэглэгчид нь тусгай дугаараар нь холбогдож лавлахад
“Манай байгууллагын 29 мянган төгрөгийн багц байхаа болиод гурван жилийн хугацаа өнгөрч байна. Энэ багц одоо 33 мянган төгрөг болсон. Тухайн үед багцын үнийг нэмэгдэхээс нэг сарын өмнө нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байгаа. Уг мэдэгдэлийг хэрэглэгчид рүүгээ нэг бүрчлэн мессежээр илгээх боломжгүй. Учир нь мессеж олон нийтийн хэрэгсэл биш. Энэ хугацаанд илүү төлсөн төлбөрийг нөхөж өгөх боломжгүй” гэх хариултыг өгчээ.
Мөн гомдлоо өөрийн биеэр, ажлын цагаар төв оффис дээр ирж өгөх боломжтой гэжээ. Тиймээс “Юнивишн” компанид гомдолтой хэд хэдэн хүн манай редакцийн утас руу холбогдож албан ёсны тайлбар авч өгөхийг хүссэн юм.
МЭДЭЭЛЛЭЭ БИТГИЙ ГАРГА, ГЭРЭЭ ХИЙЕ
Бид “Юнивишн” компанитай холбогдоход мэдээллийн баазаа шалгаж үзчихээд эргэж холбогдохоор болсон юм. Энэ хооронд таньдаг хүмүүсээрээ дамжуулан бидэнтэй холбогдон “Мэдээгээ битгий гарга, гэрээ хийе” гэх мэтээр мэдээлэл хүргэхэд саад болж байсан юм.
Биднээс татгалзсан хариу авсныхаа дараа редакцийн утас руу залгаж
“Манай компанийн 29 мянга 900 төгрөгийн багц 33 мянган төгрөг болсоныг мэдээгүй. Хоёр жилийн хугацаанд илүү төлбөр төлсөн гэх гомдол одоогоор нэг ч хэрэглэгчээс ирээгүй байна. Тиймээс танай байгууллага эх сурвалжаа нягтлах хэрэгтэй болов уу. Та бүхэн яриад байгаа сэдвээрээ мэдээлэл бэлтгэвэл фактын хувьд жаахан алдаатай болох гээд байна. Хоёр жилийн хугацаанд илүү төлбөр төлсөн хэрэглэгчдэд мөнгийг нь буцааж өгөх боломжгүй. Гэрээн дээрээ заасан байгаа”
гэх тайлбарыг өглөө.
Ер нь “Юнивишн” компанитай холбоотой асуудал үүргээр дуусахгүй. Интернэт хурдны тал дээр хамгийн удаанаараа дуудуулаад сурчихсан. Хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа байхгүй. Олон баяр давхацсан үеэр төлбөрөө сэмхэн нэмдэг. IPTV хүлээн авагч хар хайрцагаа хоёр жил тутамд шинэчлэн өмнө нь зүгээр ажиллаж байсан төхөөрөмжийг ажилуулахгүй гацаадаг гэх мэт гомдлыг хэрэглэгчид нь олон нийтийн сүлжээн дэхь хуудсуудад нь бичдэг.
“Юнивишн” компани энэ удаад ч гэсэн НӨХӨЖ, УХРААЖ үзэх үйлчилгээнийхээ төлбөрийг нэмж байгаагаа фэйсбүүкийнхээ албан ёсны пэйж хуудсанд тавиагүй байна.
Уг нь хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу үйлчлүүлэгчдэдээ энэ тухай урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэрээний 8.2 дахь заалт дээр “Юнивишн” компани хэрвээ хэрэглэгчдэдээ хүргэж байгаа үйлчилгээний үнэ тарифтай холбоотой өөрчлөлт орсон тохиолдолд арваас доошгүй хоногт мэдээллийн хэрэгсэл, өөрийн боломжит сувгуудаар хүргэнэ” гэж заасан байдаг.
Бид энэ талаар асуухад “Таван жилийн өмнө IPTV тавиулсан хэрэглэгч нартаа нөхөж, ухрааж үзэх үйлчилгээг 50 хувь хямдруулсан байсан. Энэ хугацаа хоёрдугаар сараар дуусгавар болж ирэх сарын 01-нээс үйлчилгээний төлбөр нэмэгдэж 5000 төгрөг болж байгаа” гэв. “Юнивишн” компанийн хэрэглэгчдэд дахиад л төлбөр мөнгөний асуудал үүсэх нь ...
Эх сурвалж: Мэдээ.мн
М.Амаржаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих