Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарсан тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Үндэсний “САНА” агентлаг мэдээллээ. Цэргийнхэн дайчдын аюулгүй байдлыг нь хангана гэж амлан энэ алтыг нь авсан гэж тэмдэглэж байна.
Алан хядагчид хулгайлсан алтаа Багхуз суурин орчимд нууж байсан гэнэ. Энэ суурин нь Дэйр-эз-Зор мужид оршдог бөгөөд дайчдын сүүлчийн хамгаалалтын цайз болж байсан юм.
“САНА” агентлагт бичсэнээр бол дайчид 40 орчим тонн алтаа өөрсдөө шилжүүлсэн байна. Үүнээс гадна Америкийн цэргүүд алан хядагчдын нуувчаас дахиад 10 орчим тонн алтыг өөрсдөө олжээ.
Америкийн дайчид алтаа шөнийн цагаар нисдэг тэргээр зөөвөрлөсөн гэжээ.
Эх сурвалж: САНА агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих