Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: "Аймгийн Засаг даргын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд жил бүр 10,0 сая төгрөгийг аймгийн төсөвт суулган хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ жил Монголын улаан загалмай нийгэмлэгийн түүхт 80 жилийн ой, Халхголын ялалтын 80 жилийн ой тохиосон жил билээ. Бид орон нутагт ойн хүрээнд томоохон бүтээн байгуулалт, хүндээ хүрсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг төлөвлөж буй бөгөөд цаашид орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагууд хүмүүнлэгийн үйлсийн төлөө Та бүхний санал, санаачлага, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж байна” гэв. Уг үйл ажиллагаа сумдын Улаан загалмайн анхан шатны салбар хороодын урлагийн наадмаар үргэлжилнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих