АНКАРА. /Anadolu/. Одоогоос 800 жилийн өмнө бичигдсэн эртний Еврей судрыг Туркийн өмнөд нутгийн Диярбакыр хотод хууль бус наймаачдаас хураан авчээ. Энэ тухай орон нутгийн албаныхан пүрэв гарагт мэдээлэв.
Дундад зууны үед хамаарах уг судрыг худалдаалах гэж байсан дөрвөн гэмт этгээдийг үйлдэл дээр Туркийн хууль бус наймаатай тэмцэх газрын албан хаагчид баривчилжээ.
Шашны дүрс зурагтай, арьсан 22 хуудастай энэхүү судрыг төрийн хамгаалалтад авсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30049
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих