
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар
ажиллаж байсан Ч.Гансүхэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад
анхан шатны шүүх рүү шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад
байгаа.
Тэгвэл түүний хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдах магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тодруулбал мөрдөн байцаалтын явцад түүний хувийн дансаар биш хүүгийнх
нь эзэмшдэг аж ахуйн нэгжийн дансаар 10 гаруй тэрбум төгрөг эргэлдсэн
болохыг тогтоогдсон. Энэ нь 2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай
хуулийн зүйлчлэлд хамруулах үндэслэлтэй болж байгаа аж.
Хэдийгээр тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдах боловч түүнийг эрх мэдэл
албан тушаалаа давуу байдлаар ашигласан хэмээн шүүхээр эл хэргийг
шийдэх бүрэн боломж байгаа аж.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих