Дорнод аймгийн Нийгэм эдийн засгийн 2019 онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлд тусгасаны дагуу Орон нутагт Зөгийн аж ахуйн эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх замаар экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өсгөх, мэдээллээр хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зорилгоор аймгийн "Зөгийн аж ахуй эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн"-ийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хѳгжлийн бодлого тѳлѳвлѳлтийн хэлтсийн мэргэжилтэн, доктор Д.Мянганбаяр, ХХААГ-ын дарга Б.Батсайхан нар оролцсон. Зөвлөгөөнийг Монголын зѳгийчдийн холбооны дээд зѳвлѳлийн тэргүүн Б.Занданхүү, доктор Х.Отгонбилэг нар удирдан зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Баян-уул, Чойбалсан, Халхгол, Хэрлэн сумдын Хөдөө тасгийн мэргэжилтэн, Зѳгийн аж ахуй эрхлэгч нийт 33 төлөөлөл хамрагдаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30093
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих