Аймгийн "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн" зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцлоо. Зөвлөгөөнд сумдын Хөдөө аж ахуйн тасгийн 25 дарга, мэргэжилтэнгүүд хамрагдаж байна. Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, 2018 оны үр дүнгийн тайланг дүгнэх, 2019 онд Хөдөө аж ахуйн тасагтай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ажлуудыг зохион байгуулна. Мөн Эрүүл хүнс-эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Олон төрөлт тэмцээнүүдийг зохион байгуулна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30094
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих