Аймгийн Хүүхдийн спортын 6 дугаар их наадмын боксын тэмцээнийг 2019 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд Хан Уул, Шинэ хөгжил, 1-р сургууль, 5-р сургуулийн 48 өсвөрийн тамирчин, эмэгтэй 5, эрэгтэй 8 жинд өрсөлдлөө. Уг тэмцээнд:
Эрэгтэй:
- 48кг жинд Т.Мөнх-Амьдрал (Хан Уул сургууль)
- 50кг жинд О.Энхжавхлан (5-р сургууль)
- 52кг жинд Т.Наранбаатар (Хан Уул сургууль)
- 54 кг жинд О.Чингүүн (1-р сургууль)
- 57 кг жинд О.Тэмүжин (1-р сургууль)
- 60 кг жинд Т.Ган Очир (1-р сургууль)
- 63 кг жинд н.Мөнхдөлгөөн (Шинэ хөгжил сургууль)
- + 63 кг жинд Х.Алтантөгс (Хан Уул сургууль)
Эмэгтэй:
- 44 кг жинд Л.Отгондэлгэр (5-р сургууль)
- 48 кг жинд О.Отгонтуул (Хан Уул сургууль)
- 52 кг жинд Э.Анужин (1-р сургууль)
- 57 кг жинд Нямжаргал (5-р сургууль)
- + 57 кг жинд Ц.Дөлгөөнхэрлэн (1-р сургууль)
нар түрүүлж 9 дүгээр сард болох Хүүхдийн спортын 6 дугаар их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Багийн дүнгээр
1-р байр:
Г.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Хан Уул цогцолбор сургуулийн баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж 62 оноогоор тэргүүн байр,
2-р байр:
Б.Данзанхүү дасгалжуулагчтай Шинэ Хөгжил цогцолбор сургууль 1 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль, хүртэж 51.5 оноогоор 2 дугаар байр,
3-р байр:
П.Мөнхбат дасгалжуулагчтай 5 дугаар сургуулийн баг тамирчид 3 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн 43.5 оноогоор тус тус эзлэлээ.
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ Хан Уул сургуулийн биеийн тамирын багш Г.Эрдэнэбаяр
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН 1-р сургуулийн сурагч О.Тэмүжин
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН 1-р сургуулийн сурагч Э.Анужин нар шалгарлаа.
Мэргэжлийн бус төрлөөр өндөр ур чадвартай тамирчин бэлтгэн ирж тэмцээнд оролцсон багш Г.Эрдэнэбаяр, Б.Данзанхүү, П.Мөнхбат, Б.Шагжаадорж нартаа баяр хүргэж цаашдын уралдаан, тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30095
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих