Удирдах ажилтаны ээлжит шуурхай хуралдаан боллоо.Энэ удаагийн шуурхай хуралдаанд Худалдан авах ажиллагааны албанаас энэ жил зарлагдаж нээсэн болон зарлагдаж байгаа ажлуудын талаар,Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас газар тариалан болон мал аж ахуйн цаг үеийн байдлаар, Тээвэр авто замын газраас энэ жил баригдаж байгаа болон баригдах замуудын талаар мэдээлэл хийлээ.Энэ жил манай аймгийн хэмжээнд 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор 14 сумын 3738 малчин өрхөд 1220143 толгой мал хаваржсан байна.
Том малын зүй бус хорогдол: 6375 үүнээс тэмээ 413, адуу 413, үхэр 551, хонь 3031, ямаа 2329 байна. Нийт малын 0,4 хувь хорогдсон.Төллөсөн эх мал бүгд 448125 үүнээс: ингэ 595, гүү 33076, үнээ 34424, эм хонь 245226, эм ямаа 134804 байна. Нийт төллөх эх малын 81,3% төллөсөн.Бойжиж буй төл: 445389 толгой. Үүнээс ботго 571, унага 32957, тугал 34232, хурга 244037, ишиг 133592 толгой байна. Нийт гарсан төлийн хорогдол нь 0.6% буюу 2736 толгойд хүрээд байна. Үүнээс ботго 24, унага 119, тугал 192, хурга 1189, ишиг 1212 байна.2014 оны хавар аймгийн хэмжээгээр 33,2 мян/га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Энэ оны хаврын тариалалтанд 25-250 м/х зүтгэх хүчний 49 трактор, анжис 17, хийн даралтат болон механик үрлэгч 52, борной 29, бул 16, сийрүүлүүр 32, хор шүршигч 12 ажиллаж, Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халхгол, Баянтүмэн сумдад үр тарианы 13 аж ахуй нэгжийн 14 тариа бригадад 5-р сарын 26-ны байдлаар 17,8 мян/га-д тариалалт хийснээс 7,3 мян/га-д улаан буудай, 10,4 мян/ га-д рапс тариалаад байна.
Үндсэн ажлын байранд 112, түр ажлын байранд 97 хүн нийт 209 хүн ажиллаж байна.Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс худалдан авах ажиллагааны ажлууд болон худалдан авах ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ хүчин чадалд анхаарах хэрэгтэйг сануулахын хамт энэ жил хувиарлагдан ирсэн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг аймгийн ИТХ-аас баталсан аймгийг хөгжүүлэх бодлого үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулан олгох болно гэдгийг хэлсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих