"Олон зорилтот ойн тооллого"-ын ажлын нээлт энэ сарын 26-нд "Эрх
чөлөөний талбай"-д боллоо. Монгол орны ойн тооллогын түүх 1956 оноос
эхлэлтэй ч жилд ердөө гурван аймгийн ой модыг тоолдог байжээ. Энэ жил
Германы түншлэгч байгууллагатай хамтран Монгол Улсын ойн модыг зургаа,
долоо, наймдугаар сард тоолж дуусгаад, энэ ондоо багтаан нэгдсэн дүн
мэдээг гаргах аж.
Энэ нь ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх төдийгүй модны нүүрсхүчлийн хийг шингээх чадварыг тодорхойлох, цаашид энэ салбарт юуг анхаарах вэ гэдгийг тодорхойлох чухал ажил хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа. Тооллогын хээрийн ажлаар Монгол орны шилмүүст, навчит ойг бүхэлд нь хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж, хэмжилт болон судалгааны ажил гүйцэтгэх ажээ.
ХӨДӨЛМӨР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих