МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол хэлний үгийг судлаж,
тайлбар толь бичээд тун завгүй байгаа гэнэ. Дуучин залуу маань үгийн
тайлбар зохиох ажилдаа багагүй цаг хугацаа зарцуулж байгаа бөгөөд тун
удахгүй ном болгон хэвлүүлэх сурагтай. Тэрээр дараах үгсийг ийм маягаар
тайлбарласан байна.
Бүсгүй хүн: "Бүc-үгүй
хүн" Эмэгтэй хүн сав хэвлийгээ бүслэж, боож баглавал сав хэвлий
халуунтах, ужиг өвчинүүд үүcэх аюултай гэдэг. Эмэгтэй хүн бүс
бүсэлдэггүй нь ийм учиртай. Монголчууд эмэгтэй хүнийг бүс эс бүслэхийг
сануулан "бүc-гүй" хүн гэж нэрлэжээ. Монголын бүх ястануудын эмэгтэй
дээл бүсгүй байдаг.
Бүстэй эр хvн: Эрэгтэй
хүний бөөр зүгээр алхаад явж байхад хүртэл доргиж байдаг гэдэг.
Доргиoж, сул дүүжилж явж болдоггvй эрэгтэй хүнд хайрлах ёстой хамгийн
чухал эмзэг эрхтэн бол түрүү булчирхай болон бөөр юм. Түрүү булчирхай,
бөөрийг дандаа бvслэж явах учиртай байдаг. Бүc нь бөөр нуруу, гэдсээр
маш сайн дарж хамгаалж байдгаараа онцлог. Зарим залуус "би тэлээ
зүүдэг" гэж бодож байж болох юм. Гүйх, үcрэх, донслох гэх мэт доргилт,
мөн даарч хөрч жиндэхээс тэлээ хамгаалж чаддаггүй. Тэлээ бол бүстэй
харьцуулбал зvгээр хонго ташаан дээр тээглэж байгаа зvйл гэж хэлж болох
юм. Энэ цагт бөөрний дутагдал, түрүү булчирхайн хорт хавдар гэх мэт
олон өвчин "ний-гэм"-д маш их болсон байгаа нь Монгол эрчүүд бүcээ
бүслэхгүй болсонтой холбоотой. Эр хүний хийморь малгай бүc гэж хэлдэг.
Бүсээ чангалан эрслэн босож явсан эрэлхэг Монгол баатруудын удам та
бүcээ дандаа дээдэлж үргэлж цог хийморьтой, эрүүл энх явах болтугай...
Соёл: "Соёол" Соёолох, ургах, ургуулах.
Үндэстэн: "Үнэт-эстэн" Хамгийн хүчирхэг "үнэ" цэнэтэй "эс", яс, цустан.
Үндэс угсаа:
"Үнэт-эс уг-салаа". "Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай
адил" гэдэг яг яс юман дээр сармагчин ч биднийг бодвол шугуйгаа олоод
очно. Ямар их "үнэ" цэнэтэй ямар "эс" гарлаар өндөр "уг" удам
"салаа"-тайгаа. Мөн юуг хийж бүтээж юуны төлөө зорьж зольж энэ эх орныг
бидэнд үлдээн өгсөн эцэг өвгөдөөс үүсэлтэйгээ мэдэж бахархаж, тэр
үнэт-эсийнхээ мэдрэмж ухаан хүч чадлыг гаргах цаг нь иржээ...
Мөрөөдөл:
"Мөр"-өө үлдээгээд "өөдөл" Чиний зам "мөр" түүх чинь үргэлж өвгөд
дээдсийнх шигээ "өөдөл"-ж дээшлэн дэвжиж гэгээн ариун "мөр-өөдөл"-өөр
явах болтугай...
Өвөг дээдэс: "Өв"-ийг "өг"-сөн
"дээд"-"эс" Хүн үүсэхдээ эс-ээс анхлан бүрэлдэн тогтдог. Хорвоогоос
буцахдаа эргээд оюун санаа нь "эс" болон оддог гэдэг. Монголчууд бид
маш их өвийг өгч үлдээсэн дээд-эсүүдийн удам. Өв соёлоо марталгүй өгч
үлдээсэн жинхэнэ "Өв-өг дээд-эс" нь та байг...
Хөөмий: "Хөөмой”
Хөөн арилгах, мууг хөөх. Дотоод сэтгэлийн аялгуугаар бусдын алдагдаж
гэмтсэн эрчим хүч энергийг нөхөх, төлжүүлэх гэх мэтээр тайлбарлажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих