Хуульд зааснаар нам эвсэл улсын их хуралд 8 суудал авч байж бүлэг байгуулах боломж үүсдэг. Харин ардчилсан нам болд гишүүнийг хассанаар тэдний суудал долоо болж байна. Намын улс төрийн шийдвэрээр Батзандан гишүүнийг түдгэлзүүлсэн бол Болд гишүүн намаас гарах хүсэлтээ өөрөө өгөөд байсан юм. Түүнийг хүсэлтийг шийдвэрлэж дууссан байна. Энэ шийдвэрээ хаврын чуулганы эхний өдөр улсын их хурлын даргад хүргүүлнэ гэдгийг бүлгийн дарга Эрдэнэбат хэллээ.
Намаас түдгэлзүүлсэн бичгийг улсын их хурлын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна. Ингэснээр улсын их хуралд ардчилсан нам албан ёсоор бүлэггүй болох юм. Л.Болд гишүүн гарлаа гээд 200 мянган гишүүнтэй ардчилсан намын хувьд сүртэй зүйл биш гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэлжээ.
Л.Болд гишүүн намаасаа гарах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг нэгдсэн чуулган дээр хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг.
Б.Тогтох
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих