Ажлын ачааллаа бага ч гэсэн хөнгөвчлөх, ядрахгүй, стрессдэхгүй байх
арга бол зөв сууж, ажлын цагаа зөв зохицуулах явдал юм. Тухайлбал
ажлын ширээ тань тохойны чинь төвшинд байснаар нуруу тань бөхийж,
чилэхгүй юм. Мөн нуруу чинь сандалны түшлэгт налсан байх. Өгзөг тань аль
болох арагш байрласан байх. Өвдөгний тань төвшин өгзөгний тань
төвшингөөс нам байх.Ингэж сууснаар танд илэрч байгаа нуруу нугасны
зовиур арилна.
Ажлын байранд дахь дасгал
Ажлынхаа
дундуур бяцхан завсарлага аваад л эдгээр энгийн хялбар дасгалуудыг
хийж, цусны эргэлтээ идэвхжүүлээрэй. Ингэснээрээ та элдэв өвчнөөс
өөрийгөө сэргийлнэ.
Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар шулуун байна.
Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар нь эргүүлнэ.
Эдгээр дасгалуудыг байнга хийгээд байвал тун удахгүй өөрийн мэдэлгүй, автоматаар хийчихдэг болчихно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих