1. Уулын бор ятуу, тэжээвэр тахианы махаар шөл хийж ууна.
2. Зуун наст, портвейн архи, зөгийн бал гурвыг 500 гр байхаар хольж хамт өдөрт 3 удаа ууна.
3.
Литр усанд цайны идээг сайн нүдэж хийгээд буцалгаж унтахын өмнө цэвэр
саванд хийж битүүлэн 10 минут суу.Үүнийгээ гурван орой дараалан хий.
4. Хонины ясны шөлөөр 3-н орой дараалан биеэ угаах.
5.
Шүдлэн хонины толгой битүүгээр чанаж шөлийг нь уух. Толгойгоо чанахдаа
хамар чихээр нь сармис хийж амталж уур гаргахгүй битүү саванд хийж 3-4
цаг чанана.
6. Үе мөч даарч хөрдөг хүн хавар үндэс хөдлөх үеийн
хонины халуун сэвсэнд суух. Үүнд: хөхүүл эх, сав авахуулсан хүн сууж
болохгүй.
7. Тарваганы махаар хорхог хийж идэх. Шөлийг уух.
8. Адууны шинэ махаар шөл хийж уух, мөн хуушуур хайрч идэх.
9. Шар тосонд хуушуур хайрч идэх, гарын өндгөөр халуун барих, хөлийн уланд жигнэх сайн.
10. Халуун сүүгээр хөлөөс өвдөг хүртэл шавших. Мөн бүтэн биеэр сүүнд орох 30 минут, гурван орой орно.
11. Хорхог боодогны чулууг нуруундаа жин тавих, гартаа халуун барих сайн.
А.Баян /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих