Өвөр Монголын Их Хянганы нурууны Үндэсний ойн хамгаалалтын хяналт удирдлагын товчооны Гэньхэгийн Ойн аж ахуй эрхэлсэн товчооноос мэдээлснээр, Гэньхэгийн Ойн аж ахуй эрхэлсэн товчооны Нидерланд улсаас оруулсан 33 цаа бугыг 3-р сарын 14-нд Бээжинд авчирсан байна. Хорио цээрийн шалгалт, тусгаарлалт хийсний дараа эдгээр цаа бугыг Гэньхэгийн ойн аж ахуй эрхэлсэн товчооны Юэ Аньли ойн бүсийн цаа буга үржүүлэн өсгөх баазын зэрлэг байгальд арчлан тэжээж, улмаар Эвэнх үндэстний Аолугуя суурины цаа бугын популяцыг нэмэгдүүлэх юм байна.
Эвэнх үндэстний Аолугуя суурин Хөлөнбуйр хотын Гэньхэ дүүрэгт байдаг. Тус хотын цорын ганц ойн бүс дэх үндэстний суурин бөгөөд Хятад улсын "Цаа бугын нутаг" гэгддэг юм. Сүүлийн жилүүдэд цаа бугын цус ойртолт ноцтой хэмжээнд хүрсний улмаас тоо толгой нь ихээр цөөрч, нэн ховордох аюулд оржээ. Орон нутгийн ойн аж ахуй эрхэлсэн байгууллага Европ удмын үржлийн буга оруулах замаар цаа бугын популяцын тоо хэмжээг хамгаалж байна.
Ийнхүү Гэньхэгийн ойн аж ахуй эрхэлсэн товчоо Нидерландаас гурав дахь удаагаа цаа буга орууллаа. Өнөөг хүртэлх байдлаар Гэньхэгийн ойн аж ахуй эрхэлсэн товчоо Нидерландаас 178 цаа буга оруулаад байна.
ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих