17-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Жилл Петерсон Сирид айлчилж, Сирийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Вэлид Моаллемтэй уулзан, Сирийн асуудлыг улс төрөөр шийдвэрлэх үйл явцын талаар хэлэлцээ хийв.
Петерсон Дамаскт хийсэн хэвлэлийн бага хуралд: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолын хэрэгжилтийн асуудлыг би Сирийн засгийн газартай авч хэлэлцэнэ. Энэ айлчлалаар дамжин, Сирийн асуудлыг Сирийн иргэд бие даан удирдаж, улс төрөөр шийдвэрлэх тухай НҮБ-ын санаачилгыг биелүүлэхийг хүсэж байна гэжээ.
Сирийн мэдээний агентлагийн мэдээлснээр, мөн өдөр Петерсон Сирийн үндсэн хуулийн комисс зэргийн асуудлаар Моаллемтэй хэлэлцээ хийжээ. Моаллем хэлэлцээний үед: Улс орныхоо ирээдүйг Сирийн иргэд л шийдэж чадна. Сирийн үндсэн хууль, түүнтэй холбоотой үйл хэргүүд бол бүрэн эрхийн үйл хэргүүд учраас манай улсын иргэд гаднын оролцоогүй нөхцөлд шийдэх ёстой юм гэжээ.
2015 оны 12-р сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2254 тоот тогтоол баталж, Сирийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсний үндсэн дээр "Сирийн ард түмэн эрх мэдэж, Сирийн ард түмэн удирдсан" зарчмын дагуу Сирийн талууд улс төрийн аргаар талуудын хүлээн зөвшөөрсөн, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх ёстой хэмээн онцолжээ.
Сарантуяа
ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих