"Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нэгнээ халуун усаар шалзалж, аминд нь хүрэхээ шахсан үйл явдал мартагдаагүй байна. Олны нүдэн дээр амьдардаг гэж болох урлагийнхан нэгнээ халуун усаар шалзалж, хүүхэд залууст хамгийн муухай үлгэр дуурайлал үзүүлсэн нь тун харамсалтай. Тэгвэл Ц.Алдармаад цээжээ тэр чигт нь түлүүлж, эмнэлгийн орон дээр цээж нүцгэн хэвтэж байсан Д.Оюунтуул "Шинэ үе” продакшнд эргэн орохгүй гэнэ.
Тэрбээр өөрийн дотны найз нөхөддөө "Шинэ үе”-д эргэн орохгүй, ямар нүүрээрээ юу ч болоогүй юм шиг тайзан дээр тоглоод явж байх вэ дээ, телевизийн шоу, нэвтрүүлгийн ажил ч хийдэг юм бил үү” хэмээн ярьсан байна.
Түүнээс гадна Д.Оюунтуул Ц.Алдармааг яасан ч уучилж чадахгүй, цээжээ бүхэлд нь шалзлуулчихаад яасан гэж түүнийг уучлаад, хуулиас гомпдлоо эргүүлэн татах вэ. Энэ хэргийг хууль шүүхийн байгууллагаар нь шийдүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаагаа ч хэлжээ.
Тэгэхээр Д.Оюунтуул эргэн "Шинэ үе”-ийнхэнтэй лав тайзан дээр гарахгүйгээс гадна Ц.Алдармааг араандаа тас зуусан учраас "Гэр хороолллын танхай охин” түүхтэй жүжигчин бүсгүй ял авч ч магадгүй нь бололтой.
Ийм тохиолдолд Ц.Алдармаатай "амрагийн холбоотой” гэгдсэн Бооёо ганц "амраг” бүсгүйгээ хамтлагтаа эргүүлэн авбал түмний нүд ёстой л орой дээрээ гарч, олны үг ортой юм байна гэдэг хардлагад өртөх болов уу.
Нөгөөтэйгүүр хэрэг болсон тухайн үед Ц.Алдармаа Эрдэнэт хотод тоглолтоор очсон орой нь шоудъя гэж гуйсаар байгаад Д.Оюунтуултай хамт гарсан юм билээ. Ууж идэж халамцсан бүсгүйчүүд маргах үед Ц.Алдармаа нь виноны шилээ Д.Оюунтуул руу шидсэн байна. Бултаж чадсан Д.Оюунтуул ууж байсан аягатай халуун усаа Ц.Алдармаагийн араас цацсан аж. Тухайн үед хэрүүл ингэсхийгээд л намжсан гэнэ. Харин маргааш өглөө нь буудлынхаа өрөөнд Д.Оюунтуулыг хүмүүстэй хамт байхад Ц.Алдармаа ус буцалгагчтай буцлам халуун ус бариад орж иржээ. Орж ирэнгүүтээ сууж байсан Д.Оюунтуулын дээрээс зүгээр л асгаж орхисон байна. Арай ч хүмүүстэй байхад дээрээс нь буцлам халуун ус асгачихна гэж бодоогүй Д.Оюунтуул өдгөө Ц.Алдармааг зүгээр тавьж явуулахгүй хэмээн шүд зуусаар байгаа нь арга ч үгүй хэрэг биз дээ.
Ернь Ц.Алдармааг гэр хороололд өссөн,т анхай балмад, зодоонч бүсгүй гэнэ лээ гэж хүмүүс ярьдаг нь зүгээр нэг хов биш бололтойдог шүү.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13131
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих