Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Халхын голын байлдааны Ялалтын 80 жилийн ойн баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Баярын хурлын арга хэмжээнд Дорнод аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Төрийн цэргийн болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Төрийн цэргийн болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан урлаг, спортын цогцолбор тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдын шагналыг гардуулсан бөгөөд:
1 дүгээр байр Зэвсэгт хүчний 327 дугаар анги,
2 дугаар байр Хилийн цэргийн 0132 дугаар анги,
3 дугаар байр Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн тус тус шалгарч, аймгийн удирдлагууд болон Чойбалсан цэргийн хүрээний удирдлагуудаас шагналаа гардан авлаа.
Түүнчлэн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд:
"Цэргийн хүндэт медаль”-аар
Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол суман дахь Гал унтраах 62 дугаар ангийн захирагч, хошууч, Мягмарсүрэнгийн Сүхсайхан
"Дайчин алдар 1 медаль”-аар
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Отгонбаатарын Ганзориг
"Дайчин алдар 3 медаль”-аар
Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Борчулууны Наранбаатар
Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын "Гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдлыг хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Батаагийн Цогтбаяр
Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 52 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Дорждэрэмийн Батбаатар нар шагнагдсан байна.
Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Халхын голын байлдааны Ялалтын 80 жилийн ойн баярын жагсаал, нэгдсэн тооллого Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих