Монголын ард түмний үеийн үед хайрлаж, дээдэлж ирсэн монгол үндэсний бөхийн спорт утгаа алдаж гүйцлээ. Бидний хайртай энэхүү спортод 1990-ээд оны үеэс "Начны найраа” гэдэг үг их холбогдох болж, тэр цагаас хойш энэ ертөнцөд авилга, хээл хахууль, тохиролцоотой барилдаан байдгийг хэн бүхэн мэдэх болсон. Яг мөнгө төгрөг өгөлцөөд авалцсаныг нь нотлох баримт байхгүй ч хэн хэнд өгсөн нь тодорхой байдаг шүү дээ. Харин сүүлчийн жилүүдэд монгол бөхийн ертөнцөд найраатай дүйцэхүйц томоохон асуудал уршиг тарин гарч ирсэн зүйл нь допинг юм. Өнгөрсөн арваад жилд найрааны сүр хүчинд дарагдаад чимээгүйхэн хөгжсөн допингийн тухай сүүлийн үед бөх сонирхогчдын дунд янз бүрийн явган яриа газар авч дор бүрнээ ярилцсаар.
Саяхны Цагаан сарын барилдаанд юмдаг. Нэг залуу бөх гэнэт цоорч, нэлээн дээгүүр даваанд гарч барилдсан юм. Монгол бөхийн өргөөнд хурсан олон алга ташиж баяр хүргээд сүйд болж байсан. Гэтэл цагаан сарын дараахан тэрхүү цойлон гарч ирсэн залуугийн 2 жилийн өмнөх,1 жилийн өмнөх зургуудыг үзээд урам минь асар ихээр хугарсан юм. Учир юу вэ гэвэл тэрхүү залуугийн биеийн хөгжил танигдахын аргагүй сул байлаа. Ганцхан жилийн дотор тамирчин хүн тэгж их хувирч өөрчлөгдөнө гэдэг бол ид шид юм шиг л байлаа. Тулааны спорт,бөхийн спортын төрлүүдэд богино хугацаанд гэнэт цойлж гарч ирнэ гэдэг бол боломжгүй шахуу зүйл. Тамирчин хүн бага багаар сайжирдаг юм гэж хашир дасгалжуулагч нар өгүүлэх нь бий. Миний өгүүлэх гээд байгаа тарианы ид шид үүнд оршиж буй. Саяхан манай улсын нэр алдартай нэгэн бөх өөрийн фэйсбүүк хуудсандаа " ... аймгийн тариулдаггүй ганц бөхөөр сонин юу байна” хэмээн бичсэн байсан нь нэгийг өгүүлнэ.
Допингийн бэлдмэлүүд хаанаас орж ирж, үүнийг нь бөхчүүд олж хэрэглэж, ард түмнээ хуурч, доромжлоод байгаа тухай бөхийн хүрээнийхэн шивэр авир хийлддэг. Тэд хоорондоо "Тэр тийм юм хэрэглэдэг” хэмээн ярилцдаг нь нууц биш.Үндэсний бөхийн бөхчүүдийн хүчний бэлтгэлийн буюу штангийн багш, тамирчдадбас их учир байна. Хүндийнөргөлт, бодибилдинг, пауэрлифтинг гэх хүчний спортын"Нэр Бүхий”нөхөдэх орондоо допингийн бэлдмэлүүд импортолсоор удлаа. Энэхүү бэлдмэлүүдээүндэсний гэх тодотголтой бөхчүүдэд нийлүүлдэг сүлжээ бий болчихоод байна шүү, цаана чинь. Өдгөө манай үндэсний бөхийнхөн хүчний спортынхны тусламжтайгаар бүх цаг үеийн турш буюутэмцээний болон тэмцээний бус үедаль алинд нь хэрэглэхийг хориглодог хоёр төрлийн допингийн хүчээр ард түмнээ баясгаж байна. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн Олон улсын стандартын нэг болох хориглосон жагсаалтынS1Анаболик стероид төрлийнхориотой бодис ангилалд хамаардагTrenbolon, Testosteron, Сypionax, Sustanon, Enantat, Deca, Retabolil, Methandrostenolone-г их хэрэглэдэг гэх. Энэ төрлийн бодисууд нь эр бэлгийн дааврын гаралтай байдаг байна. Түүнчлэн Дэлхийн допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын нэг болох хориглосон жагсаалтын S2Пептид гормон, өсөлтийн фактор, хамааралтай бодисуудбүлэгт багтдагJintropin , Somatotropin-ийг хэрэглэдэг хэсэг ч бий аж. Сүүлд дурдсан хоёр нь хүний өсөлтийн гормоноос бэлтгэдэг бодис юм. Сая дурдсан бүх бодис орсон эмийг удаан хугацаанд давтамжтай, өндөртунгаар хэрэглэх нь эрүүл мэндэдолон янзын сөрөг үр нөлөөг үзүүлдэг.
Анаболик стериод:Эрэгтэй хүнд:
Батга шавах, Хатиг гарах, Төмсөг агшиж, жижгэрэх, Үрийн шингэн багасах, Чанаргүй болох, БЭЛГИЙН СУЛРАЛ, ҮРГҮЙДЭЛ, ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ ТОМРОХ, ҮС ЭРТ ХАЛЗРАХ, Бөөр, Элэгний үйл ажиллагаа алдагдах, Зан төлөвийн өөрчлөлт гарч, догшин хэрцгий болох, Бэлгийн дуршлын эмгэг үүсэх
Эмэгтэй хүнд
Батга шавах, Биеийн галбир эрэгтэй хүн шиг болох, Дууны өнгө бүдүүрэх, Нүүр, биеэр үс ургах, Сарын тэмдэг өөрчлөгдөх, Хэлүү томрох, Зан төлөвийн өөрчлөлтгарч догшин хэрцгий болох, Жирэмсэн үед үр хөврөл, ураг гэмтэх, Бэлгийн дуршил өөрчлөгдөх.
Өсөлтийн гормон
Салгалах, Тайван бусболох, Бачуурах, Ухаан алдах, Булчин, Холбоос, Ясны өвдөлт илрэх, Зүрх судасны өвчин үүсэх, Зүрх хэт томрох, Цусны даралт ихсэх, Өнчин тархины хавдар үүсэх, Хавдрын ургалт түргэсэх, Шингэний хямрал бий болох, , Чихрийн шижин өвчтэй болох, Яс, Үе томрох, Насанд хүрэгчдийн мөч хэт томрох.
Эдгээр Допингийн эм бэлдмэлүүд, сөрөг нөлөөнүүдийг нь та бүхэн анхааралтай ажигласан бизээ.
Тарианы бөхчүүд олширсны гол шалтгааныг МҮБХ-той холбон тайлбарлахаас өөр арга үгүй. Яагаад гэвэл бөхчүүдийн харьяалагдах гол байгуулага нь энэ. Бөхчүүддээ допингийн хор хөнөөлийн талаар ухуулга сурталчилгаа хийдэггүй, энэ тал дээр тун хойрго ханддагаас гадна хамгийн гол нь энэхүү ёс бус зүйлтэй хатуу тэмцэж чадаагүй. Бөхчүүдийг шийтгэх эрх мэдэлтэй цөөн тооны холбогдох эрхмүүд нь үүнийгээ шударгаар хэрэгжүүлж чадахгүй байна.Допинг илэрхээр нь дарчдаг юм гэдэг яриа бий. Үндэсний бөхийнхнөөс анх хэн гэдэг бөх допингтой холбогдож хэвлэлээр шуугиснаас хойш хичнээн бөхөөс допинг илэрсэн ч шударга шийтгэж чадахгүй байгаа билээ. Одоо Допингийн шинжилгээ авбал хичнээн бөхөөс илрэх бол. Ийм дорвитой, шударга шийтгэл манайд илт дутагдаад байна.
Энэ бүх зүйлийг зохицуулах Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд гарсан. Гэсэн ч маш их цоорхойтой хуулийг яаралтай засч, шинэчлэхгүй болДопинг гэдэг зүйлд өвдөг шороодчихоод байгаа Монгол Үндэсний бөх эргэж босч ирж чадахгүй нь.
Тус хуулийн тавдугаар бүлгийн 14.1-т"Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
14. 1. 1.тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
14. 1. 2.тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
14. 1. 3.баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.
14. 2.Энэ хуулийн 14. 1. 1, 14. 1. 2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14. 1. 3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.
14. 3.Энэ хуулийн 10. 2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна. /Энэ хэсгийг 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/” гэж заасан байх юм.
"Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн АЛЬ НЭГИЙГ НОГДУУЛНА”гэсэн нь юу гэсэн үг вэ. Найраа хийж, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөх зөвхөн тухайн наадмаас хүртсэн бай шагналаа хураалгачихаад, эсвэл барилдах эрхээ хасуулчихаад цолтойгоо явж байж болох нь ээ. Допинг хавтгайрсан энэ цаг үед хүртсэн цолыг нь хураахгүй юм бол шийтгэсэн болохгүй. За тэгээд "Баяр наадамд оролцох эрхийг 2 жил ХҮРТЭЛ хугацаагаар хасах” гэчихсэн болохоор энэ хугацаанд өөр барилдаанд барилдаад явж болох юм байна. "ХҮРТЭЛ” гэж маш тодорхойгүй хугацаа заасан үг явж байна. 2011онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар улсын харцага, начин цол хүртсэн Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нар цолоо хураалгалгүйулсын наадамд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан бол, дараа жил нь улсын начин цол хүртсэн Б.Сугаржаргал мөн л цолтойгоо үлдэж, барилдах эрхээ 6-хансараар хасуулсан. Манайд допинг хэрэглэсэн бөхийн чимгийг хурааж байсан болохоос цолыг нь хурааж байсангүй. Цол чухал болохоос чимэг тийм ч чухал биш. Шөвгөрсөн бөхийн чимгийг хураадаг хэрнээ цол хүртсэн бөхийн барилдах эрхийг хассан болоод өнгөрдөг тийм муу зуршил тогтчихоод байна. Үндэсний их баяр наадын тухай хуулийг зөрчсөн бөхийн цолыг хурааж, барилдах эрхийг нь хасах тухай заалтыг хатуу оруулж өгмөөр байна. Тэгэхгүй өнөө цагийн тарианы бөхчүүдэд допинг хэрэглээд цол авчихъя, илэрсэн ч цолоо хураалгахгүй, хэдхэн сараар, цаанадаж барилдах эрхээ хоёр жилээр жилээр хасуулсан болно гэх өрөөсгөл бодолтой болчихоод байна. Олон улсын жишигт допинг хэрэглэсэн тамирчны медалийг хурааж, амжилтыг нь хүчингүйд тооцож, тэмцээн уралдаанд оролцох эрхийг журмандаа заасны дагуу хугацааг хасдаг. Түүнээс биш медалийг нь хураагаад эрхийг нь үлдээдэггүй эсвэл эрхийг нь үлдээгээд медалийг нь хураадаггүй. Харин манайд нэг тийм буруу, монгол тогтолцоо бүрэлдчихээд байна.
Цолыг шууд хурааж чадахгүй бас нэг шалтгаан нь төр энэ спорттойгоо ихэд холилдсонтой холбоотой юм. Үндэсний их баяр наадмын тухай хууль гарахаас өмнө улсын цолыг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос олгож, үнэмлэх дээр дарга нь гарын үсэг зурдаг байлаа. Харин хууль батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч цол олгох зарлиг гаргах болсон. Шинэ цолтноос сарын дараа допинг илэрдэг ч төрийн тэргүүний зарлиг гаргаж, гарын үсэг зурсан цолыг хурааж авч чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан зарлигаа буцааж, шагнасан хүнээсээ шагналыг нь буцаан авч байсан түүх бий бил үү. Баяр наадмыг зохион байгуулах хороо улсын цол олгох эрхээ алдсанаар хариуцлага тооцох явдал хүчгүйдсэн болох талтай. Одоо цагт эргээд Баяр Наадмын Комисс нь Цол олгодог болох ёстой.Ингэж байж шинэ цолтноос допинг илэрвэл цолыг нь хураагаад барилдах эрхийг нь хасч чаддаг болно.
Допингийн асуудал үнэхээр ярвигтай байгаа. 2012оны Наадмаар Х. Мөнхбаатар арсланд 6, 7-гийн даваанд унасан Ж. Амартүвшин, Т. Санчир нар цолны босго давааг давалгүйгээр харцага, заан цолыг Төв Цэнгэлдэхэд биш Төрийн ордонд авсаныг бөх сонирхогчид санаж байгаа бизээ. Тавын даваанд Х. Мөнхбаатар арсланд унасан улсын начин Ж. Оргилыг начинаа баталсан хэмээн чимэг нэмсэн. Хэрвээ тавын даваанд Х. Мөнхбаатар арслан улсын цолгүй залууг амлаж аваад хаясан бол наадмын дараа тэр залуу начин болох байлаа. Монгол Үндэсний бөхөд заавал Босго даваагаа давж байж цолоо авдаг ёс байсныг 2012оны наадмын дараа үгүй хийж Үндэсний бөх маань гажуудсан. Босго давааг заавал давж байж цол хүртэнэ гэдэг заалтыг баяр наадмын тухай хуульд оруулж тусгаж өгөх ёстой. Допинг хэрэглэсэн бөхөд унахад гомдолтой хэдий ч унасан бөх цолны босго давааг даваагүй учраас тухайн цолыг олгохгүй гэсэн ойлголт л байх хэрэгтэй. Эрт дээр үеэсээл босго давааг давж байж цол хүртдэг ёс байна. Энэ Ёсыг гажуудуулж эвдэж болохгүй!!!
Жишээ нь улсын наадамд түрүүлсэн бөхөөс допинг илэрвэл яах вэ?
Түрүүлсэн бөхөд 5, 6, 7, 8-н даваануудад унасан бөхчүүд цол ахиад явах нь. Одоогийн хуулиар бол шинээр цол авсан бөхийн цолыг нь хурааж чадахгүй байгаа. Тэгэхээр улсад түрүүлсэн бөх арслан ч юмуу аварга цолтойгоо үлдээд 2 жил хүртэлх хугацаагаар эрхээ хасуулахчаан аядаад түүнд унасан бөхчүүд нь цол нэмээд явж болохоор байна. Дахиад хэлэхэд цол хураах, барилдах эрхийг хасах хоёрыг хуулийнхаа нэг заалтанд зайлшгүй багтааж оруулж өгч допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураагаад барилдах эрхийг хасаад явахгүй болэнэ асуудал шийдэгдэхгүй.
Мөн Улсын баяр наадамд шөвгөрсөн буюу тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс л шинжилгээ авдаг нь допингийг цэцэглүүлээд байгаа юм. Ид сайхан барилдах насандаа яваа олон бөх тарианыхаа хүчээр дөрөв давчихаад начны даваанд хэвтээд өгч байна. Зөвхөн тав гэлтгүй гурав, дөрвийн даваанд иймэрхүү зүйл их болдог. Ард түмэн тэнэг биш болохоор үүнийг мэдэж байгаа. Гэхдээ мэдлээ гээд яах вэ. Ямар шийтгэж чадах биш. Холбогдох хууль, дүрэм журам нь үүнийг зохицуулж чадахгүй байхад. Наадамд барилдсан 512, 1024 бөхөөс бүгдээс нь шинжилгээ авах боломжгүй ч дор даваанд хэвтэж, наадмыг бузарлаж байгаа нөхдүүдийг зүгээр орхиж яавч болохгүй. Олон улсад тэмцээний бус үеэр шинжилгээ авдаг шиг жилд 2-3 удаа гэнэтийн шинжилгээг сайн барилдаж байгаа цөөн тооны бөхчүүдээс авдаг болох нь зөв хувилбар.
Сэргээшийн тухай өгүүлснийх нэмэлт мэдээлэл хүргэе. Жил бүрийн намар л "БНСУ-аас допингийн шинжилгээ ирлээ” хэмээдэг. Манай улсад WADA (World Anti-Doping Agency) буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүлээн зөвшөөрсөн лабораторигүйтул сорьцоо Солонгос руу илгээж, шинжлүүлдэг юм. Хүлээн зөвшөөрөгдсөн ийм лабораторитай болохын тулд жилд дор хаяж 3000 мянган сорьц шинжлэх шаардлагатай байдаг юм билээ. Монголыг тойрсон ОХУ, Казахстан, БНХАУ, БНСУ, Япон ийм лабораторитой тул гадны тамирчид манайх руу сорьцоо ирүүлэхгүй. Монголын Үндэсний Олимпийн Хороо БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторитай гэрээтэй тул ийн хийгддэг хэрэг. Сая дурдагдсан орнуудаас нэг сорьцыг хамгийн хямд үнээр шинжилдэг нь Солонгос бөгөөд 250 ам.долларын үнэтэй байдаг аж. Зарим хүн "Наадмын допингийн шинжилгээний хариу яагаад сарын дараа ирдэг юм бэ” хэмээн бухимддаг. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүлээн зөвшөөрсөн лаборатори дэлхийд 34-хөн байдаг учраас олон спортын төрлийн олон тамирчдын сорьцыг шинжилдэг болохоор дараалал үүсдэг юм билээ.
Монгол Улс Бөхийн Орон Мөн үү
Бид Үндэсний бөхчүүддээ хайртай, дэндүү эрхлүүлчихсэн. Хайр дааж байна уу. Бөхчүүдийн хийсэн хэргийг тоочвол нэлээн юм болно. Ёс суртахууны доройтолд орчихсон бөхчүүд гэж зарим улсууд хэлдэг. Нутгийнхаа залуучуудыг дэмжих нэрийдлээр тэднийгээ хорлоод байгаагаа, буруу замаар явуулаад буйгаа мөнгөтэй эрхмүүд нь мэддэг боловуу. Найрааных нь мөнгийг гаргаж цолыг нь авч өгчөөд намар нь найрыг хийгээд Байр, Машин аваад өгчдөгийг юу гэхүү. Ямар тогтолцоо вэ. Тэгэхэд Их спортын тамирчин Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс медаль аваад ирэхэд байр машинтай болж байна уу.
Мөн л Мөнгөтэй холбоотой. Нутгийн Зөвлөл гэж айхтар юм байна. Тухайн нутгийн Бизнесмэн, УИХ гишүүд гээд хүмүүс нутгийнхаа бөхчүүдийг тэтгэдэг найрааны мөнгийг нь нийлж гаргадаг, дараа нь сонгуулиар нутгаараа дагуулж явдаг. Жилээс жилд наадмын начин цолны ханш өссөөр наадмын дараа бөхийн хүрээнийхэн, бөх сонирхогчидын дунд энэ жилийн ханш тийм байлаа, ийм байлаа хэмээн ярьсаар одоо 200-300 саяын хэмжээнд хүрсэн гэх. Эх оронд маань асуудал их байхад энэ их мөнгө хаанаас гараад байнаа. Бохир мөнгө үү!!!??? Эсвэлард түмний мөнгө үү!!!???
Хурдан Мөнгөтэй болий гэсэн гол шалтгаанаар залуучууд үндэсний бөх рүү хошуурч байна. Үндэсний бөхөөр хичээллэдэг дөрвөн мянга гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Гэвч дэлхийн спорт болох чөлөөт,жүдо бөхөөр хичээллэж байгаа нь тун цөөн. Зүлэг ногоон дэвжээн дээр амжилттай явж байгаа хэд нь яагаад үндэсний спортоо их спорттой хослуулаад явж чадахгүй байна вэ. Допинг нь илэрчих гээд бөмбөрцгийн бөх рүү орохгүй байна уу.
Их спорт руу орохгүй байгаа шалтгаануудын нэг нь Үндэсний Бөхийн Холбооны барилдааны дүрэм. Хаялцах барьц гээч юмнаас болж бөхчүүд нь дүрмэндээ тааруулаад жингээ нэмж эхэлсэн. Өнөө цагт захын нэг сумын заан хүүгийн жин 100кг хол давсан. Жин нэмхээр яахуу хурд саарна. Хурд Саархаар яахуу. Барилдаан Удаашрана. Барилдаан Удаашрахаар яахуу Уран Хурц барилдаан гарахгүй, үзэгчдээ залхаана. Хүмүүс ажлаа зохицуулаад билет аваад Бөхийн Өргөөнд яах гэж очих уу , Дэлгэцийнхээ өмнө яах гэж суух уу. Уран хурц түргэн шуурхай барилдааныг харах гэж кайф авах гэж үздэг. Гэтэл уран барилдаан гарахаа байлаа. Нарийн барилдаан, Нарийн техник сураагүй байж жингээ нэмээд гүзээтэй болчихоор хурд тэсрэлтгүй болоод, нас нь яваад барилдааны нарийн техник сурахаасаа өнгөрч байгаа юм.
Эх орноо сурталчилж явсан аваргууд чөлөөт, жүдогийн дэвжээ их юм ойлгуулж их юм сургасан хэмээн өгүүлдэг. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-эрдэнэ, О.Балжинням, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар аваргууд тэргүүтэй бөхчүүдчөлөөт, жүдо, самбо бөхийн төрлөөр хичээллэж, амжилт гаргаж, бөмбөрцгийн бөхийн нарийн техникийг сурч, их спортын ач холбогдлыг бие сэтгэлээрээ ойлгож, энэ нь эргээд үндэсний бөхөд өндөр амжилт гаргахад нөлөөлснийг бид мэднэ. Үүнийг хэн ч "Үгүй " гэхгүй.
Их спортын бэлтгэл хүнд л дээ. Чөлөөт, Жүдогийн бэлтгэлийн ачааллаас халираад шантраад баймааргүй юм даа үндэсний бөхөөр явж байгаа залуучууд маань.
Гавьяат Тамирчин Дэлхийн Аварга Х. Баттулга:Дэлхийн спорт руу ороход тэр там шиг санагдах бэлтгэлийг давах тэр л хэцүүдээ.
Жишээ нь Ч. Санжаадамба сайхан +100кг байхгүй юу. Монголдоо л атаман хийгээд байдаг.
Хүнд жингийнхэн Үндсээр барилдаад ирэхгүй, Жүдогийн бэлтгэлийг бас дийлэхгүй хэмээн хэлсэн байдаг.
Нутгийн зөвлөл нь найрааны мөнгөө бөмбөрцгийн бөх рүү зориулахад бид бүхэн Чөлөөтийн 86кг, 97кг, 125кг, Жүдогийн 81кг, 90кг, -100кг, +100кг-дад Олимп, Дэлхийн АШТ-дээс тогтмол медаль авдаг болно. Хүнд жинд Н. Түвшинбаяр гэж мундаг аварга л
-100д
Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан. Аваргын залгамж халаа хаана
байна. Саяны дурьдсан жингүүдэд тус бүрт нь 50, 50 залуучууд улсын
аварга шалгаруулах тэмцээнд барилдаал хэдэн биенийгээ хурцлаал явбал
бөхийн авьяастай залуучууд олон юм чинь Дэлхийд гараал ирнэдээ. Өөрөөр
хэлбэл Бөмбөрцгийн бөхөөр Бөмбөрцөгт нэрээ данслуулна. Монгол улс Бөхийн
орон мөн л юм бол бид хүнд жингүүдэд Олимп, Дэлхийгээс тогтмол медаль
авдаг байх ёстой. Н. Түвшинбаяр аварга Олимпийн Наадамд түрүүлээд Алтан
медаль энгэртээ гялалзуулаад Төрийн Далбаагаа Мандуулаад Төрийн Сүлд
дууллаа эгшиглүүлээд сонсох тэр гайхамшигтай мэдрэмжийг үндэсний бөх рүү
хошуураад байгаа залуучууд мэдэрхийг, амсахыг хүсэхгүй байна
гэжүү!!!???
С.Хангай
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих