Монгол үндэстний дархлаа болсон соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл уртын дууг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, уртын дуучдыг бэлтгэх, шинээр тодруулах, гадны соёлын нөлөөг багасгах хэрэгцээ шаардлага нийгэмд тулгараад байгаа билээ.
Иймд Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Үл бүдгэрэх их өв” төслийг Ерөөлч, Магтаалчдын сургалт, Уртын дууны сургалт гэсэн хоёр хэсэгтэйгээр 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулав.
Бүтэн нэг сарын хугацаанд болсон уг сургалтад 170 орчим багш сурагчид, ахмад үеийн авьяастнууд, сонирхогч залуучуудын төлөөлөл хамрагдсан байна.
Сургалтад хамрагдсан иргэд Монгол ардын уртын дуу Хөөрхөн халиун, зээргэнтийн шил, шар талын цэцэг, жаахан шарга, Хуласт нуур, ерөөл магтаалд Ж.Мөнхбатын үг, ая, цагаан сарын магтаал, үйзэн хээрийн магтаал, даахь үргээх ерөөл, Бөх цоллоочын сургалтад хамрагдаж Монгол түмний онцлог уртын дуу, ерөөл магтаал суралцжээ
УБ хотоос СУИС-ийн багш МУГЖ Б.Батболд, Ж.Мөнхбат нар урилгаар хүрэлцэн ирж багшилсан юм.
Хаалтын үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа болон бусад албаны хүмүүс оролцож амжилт хүсэн, баяр хүргэлээ.
Тус сургалтын сургагч багшаар Боловсрол, соёл урлагийн газрын Мэргэжилтэн, уртын дууч Л.Идэрбат ажилласан бөгөөд тэрээр уртын дууг хөгжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш нийт 1500 гаруй иргэдэд багшилсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих