ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилна гэх мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд болон хэд, хэдэн томоохон хамтарсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав.
Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байгаа талаар хэллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих