Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соён гэгээрүүлэх ажлын хүрээнд тасаг албадын алба хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албан хэрэг хөтлөлтийг сайжруулах зорилгоор "Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичгийн уралдааныг 2019 оны 03 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
Уралдааны 1 дүгээр үе шатанд нийт 134 алба хаагч оролцож, Дорнод аймгийн 8 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Цолмон багшаар алдаа, хичээнгүй бичгийн стандартыг дүгнүүлсэн бол 2 дугаар үе шатанд тэнцсэн алба хаагчдийг өөрийн ажил мэргэжлийн онцлогийг харуулсан "Эссэ” бичлэгийн уралдаан явуулж, дүгнэсэн байна.
Уралдааны тэргүүн байранд мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Болортуяа, дэд байранд бичиг хэргийн эрхлэгч, бичээч архивч, цагдаагийн дэд ахлагч Б.Баярхүү, гутгаар байранд жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцэцэг нар шалгарч, дурсгалын зүйл, цалингийн хувиар шагнасан "Эрхийн бичиг"-ийг гардуулсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30388
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих