Энэ тэндээс нууц бичлэг гарч ирдэг жаяг тогтлоо. Тэгвэл шударга ёс , ардчилал их ярих болсон Хууль зүйн сайд асан Тэмүүжингийн нэгэн бичлэгийг ил болгох санал гаргаж байна. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нэг удаа огцруулах хүсэлтийг УИХ ын гишүүн Баасан хүү гаргаж байлаа. Тухайн үед Тэмүүжин сайд хар тамхины хэрэгт орооцолдсон нэгэн охинтой холбогдож тэр бичлэгийг УИХ ын тусгай хяналтын дэд хороо үзсэн билээ. Тэр бичлэгийг үзээд УИХ дахь намынх нь бүлэг, Хууль зүйн байнгын хорооноос Тэмүүжинг Хууль зүйн сайд хийх ёс зүйгүй хэмээн огцруулахаар санал нэгдсэн. Харин яг УИХ ын чуулган дээр санал хураах гэтэл Баасанхүү гишүүн саналаа эргүүлэн татчихсан нэг тийм хэрэг болсон билээ. Тухайн үед тагнуулынхан ч билүү, цагдаагийнхан ч билүү хар тамхины бүлэг дээр гүйцэтгэх ажиллагаа хийж утас чагнаж , нууц бичлэг хийж явтал хар тамхичдын нэгэнтэй Хууль зүйн сайд Х.Тэмүүжин холбогдоод ороод ирсэн гэдэг. Ингээд сайд уг хэрэгт нэлээд лавхан орооцолдоод авсан гэж ярьцгаадаг. Яамныхаа арын өрөөнд яасан яасан ч гэдэг билээ.... Тэр үед УЕП Дорлигжав болон холбогдох хуулийн байгууллагынхан энэ бичлэгийг үзүүлж, ярьж байсан даа, УИХ ын Хууль зүйн байнгын хороонд. Одоо тэр бичлэгийг үзмээр байна. Ил болгохыг шаардаж байна. Энэ бол улсын нууцад хамаарахгүй хэрэг биз дээ. Бид хэн нь хэн бэ гэдгийг мэдэх эрхтэй. Бас АНУ ын Элчин сайдын яаманд очоод мэдээлэл дамжуулж байсан гэх нэг аудио бичлэгийн сураг ч сонсогддог шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих