Аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас санаачлан "Дорнод аймгийн Барилгачдын зөвлөгөөн-2019” арга хэмжээг өнөөдөр "Чадангууд цогцолбор”-т зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтсийн удирдлага, Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, "ДБЭХС” ТӨХК, "Дорнод НАА” ОНӨААТҮГ, "Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК, Барилгачдын холбоо болон салбарын аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон байна.
Зөвлөгөөнд оролцогчид "Газрын харилцаа барилга, хот байгуулалтын чиглэлээр 2017-2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ”, "Барилга хот байгуулалтын газарт 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц”, "Барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах” "Барилгын салбарын норм, нормативын баримт бичиг шинэчлэл” "ISO 9001 чанарын стандарт”, сэдвүүдийн хүрээнд ярилцаж, "Чойбалсан хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө”тэй танилцан, санал солилцожээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих