Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүүжилтээр БаянУул суманд "Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, сумын ИТХ-ын дарга Б.Ганчимэг, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ч. Оюунтунгалаг, сумын ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид оролцлоо.
Төслийн зорилго нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа эмзэг бүлгийн хүн ам болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Төслийн хүрээнд мобайл тоног төхөөрөмж болох зөөврийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн ЭХО, цусны даралт хэмжигч аппарат, сахар, холестрол хэмжигч, 4 төрлийн хурдавчилсан оношлуур, шинжилгээ авахад хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, Samsung tablet 28 Ipad 1 зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан.
Дээрх тоног төхөөрөмжөөр нээлтэнд оролцсон 100 гаруй иргэдэд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлэг, шинжилгээ, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн үеэр Засаг даргын орлогч Ч.Ганбат сум дундын эмнэлэгт орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, судас тодруулагчийг хүлээлгэн өглөө.
Мөн энэ оны 5 дугаар сараас Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, иргэдийн сангийн санхүүжилтээр "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” туршилтын төслийг Хэрлэн сумын Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв, Халхгол суманд хэрэгжинэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30475
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих