Аймгийн ЗДТГ, Соёл спорт аялал жуулчлалын газар, Музей, Мэргэжлийн Хяналтын газраас хамтран энэ сургалтыг сумдын соёлын төвийн эрхлэгч нарт явуулж байгаа юм.
Сургалтаар соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн үзэл санаа, соёлын биет бус өвийг бүртгэн баталгаажуулах,соёлын биет бус өвийн өнөөгийн байдал,соёлын биет бус өв өвлөгчийг бүртгэх бүртгэл,судалгааны арга зүй, соёлын биет бус өвд эрдэм шинжилгээний судалгаа хийх арга зүй гэсэн танхимын сургалтуудаас гадна хамт олонд түшиглэсэн хээрийн судалгааг хийх туршилтууд ч хийгдэх юм.Сургалтыг аймгийн ЗДТГ-н дарга нээж үг хэлсэн бөгөөд соёлын биет бус өвийг бүртгэн баримтжуулж мэдээллийн сан бий болгох ажил аймгийн хэмжээнд эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ сургалтыг явуулж байна.Соёлын биет бус өвийн мэдээллийн сан бий болсноор ард түмэн үндэстэний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг,амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргий, ёс заншил,дуу хөгжим,уламжлалт гар урлал,түүний ур хийц технологи зэрэг өвүүд хойч үед үлдэн хадгалагдан үлдэх ач холбогдолтой учраас энэ ажлыг чанартай сайн гүйцэтгэх нь ,мэдээллийг орхигдуулалгүй оруулах нь чухал гэж онцолсон юм.
Э.Батболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих