Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг аймгийн тахилгатай гол болгосон.
Иймд аймгийн тахилгатай 5 голыг жилд нэг буюу нэг голыг 5 жилд нэг удаа уламжлалт дэг жаягийн дагуу тайхаар тогтсон бөгөөд өнгөрсөн жил Хэрлэн голоо тахиж, лус аргадасанаар байгаль дэлхий сэргэж, хур бороо хайрласан өнтэй сайхан зун болсон билээ.
Энэхүү уламжлалын дагуу байгаль дэлхий лус савдгаа аргадах заншил бүхий Онон голын тахилгыг Билгийн тооллын Арван долоодугаар жарны "Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн хаврын адаг сарын Шинийн хорин таван буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан Онон голын тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, гол усаа тахих ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, санал бодлоо солилцон, Онон голын тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажлын хэсгийн гишүүдэд холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих