Чикаго хотноо тэнгэр баганадсан нэгэн байшингийн шилэн шал цуурчээ. Олон хүн тусгайлан бэлдсэн талбай дээр гаран, алсыг харж, 400 метрийн өндөрт зогсож байх зуурт энэ хэрэг гарсан байна.
Уиллис Цамхагт гарсан хэргээс үүдэн талбайг хаасан бөгөөд төлөвлөгөөт үзлэг хийжээ. Байшингийн эздийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр үнэн хэрэгтээ шал цуурсан бус, харин тусгай бүрхүүл цуурсан юм байна. Тэрхүү бүрхүүлийг нь сольж, талбайг ахин олон нийтэд нээсэн гэнэ.
Хэрэг явдлын гэрчүүд интернетэд дүрс бичлэгийг байрлуулсан бөгөөд ихэд айж балмагдсан хэмээн "NBC Чикаго” телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Айх зүйл болоогүй, хурц зүйл унаснаас болсон болов уу хэмээн цамхгийн захиргаа нотолж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих