АНУ-ын тагнуулын ажилтан асан Эдвард Сноуден албан ёсоор Бразиль улсын Засгийн газраас орогнол хүсчээ. Тэрбээр "Globo TV” телевизийн сувгаар энэ тухай мэдээлсэн байна. Түүнчлэн тэрбээр энэ саналыг хэд хэдэн орнуудад санал болгох бодолтой байгаа гэнэ. Түүнчлэн ярилцлагын үеэр Сноуден АНУ түүний парспортыг хүчингүй болгосон тухай дурьджээ. Сноуден 2013 онд ОХУ-д жилийн хугацаатай түр орогнох эрх авсан ч ирэх наймдугаар сард дуусгавар болох аж. Дөрөвдүгээр сарын сүүлээр хэвлэлүүд түүнийг эргэн гэртээ харихын тулд нэрт хуульч Плато Качерисусыг АНУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийхэд нь туслах зорилготой хөлслөөд байгаа талаар мэдээлж байсан билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих