Хонь
Хонины ордны хайр дурлалыг зохицуулагч Сугар гариг Буд гаригийг энэ
сарын турш "дагах” учир хайрын харилцаа бүхэн хоорондын холбоо
хамаарлаар элбэг байх нь. Шөнөжин үргэлжлэх утасны яриа, холоос ирсэн
шуудан, илэн далангүй сэтгэл хөдлөл, үнэнээ илчлэлт, маргаан зэрэг
харилцан ойлголцох бүх л зүйлийг та хоёр хийх бололтой. Мөн зун эхэлсэн
учраас хостой хониныхон хамтдаа аялалаар явах, ганц бие хониныхон
аялалаар явж байхдаа хайртай учрах боломжтой хэмээн од гаригсын байрлал
зааж байна. Шинэ зүйлд өөрийгөө турших, эргэлзээгээ ор мөргүй арилгах,
хэн нэгэнтэй сээтэгнэх зэрэгт эртнээс өөрийгөө дасгаж эхлээрэй. Яагаад
гэвэл чамаас энэ сар залуу хүний эрч хүч, хурдан шаламгай байдал, авьяас
чадварыг ихээхэн шаардах бололтой. Сарын эхний хагаст уур бухимдал,
бэрхшээл, хүлээгээгүй үр дүн гарвал бүхнийг тэвчээрээр давахыг
хичээгээрэй. Ажил, мэргэжлийн хувьд чамаас төрөл бүрийн шинэ сэдэл,
санал санаачлага, шийдвэрүүд шаардана. Тиймээс орж ирсэн шинэлэг санаа
бүрээ бодитоор хэрэгжүүлэхийг урьтал болгоорой. Чи энэ сард ажлын
шугамаар олон хүмүүстэй танилцаж, уулзах учир таагүй сэтгэл хөдлөлөө ч
маш сайн барих хэрэгтэй. Тайван ярилцаж шийдвэл ажил дээр гарсан ямар ч
бэрхшээлийг төрөлхийн авьяаслаг хонинууд ажрахгүй даваад гарч чадна.
Сайхан мэдээ дуулгахад чи удахгүй үнэхээр гайхалтай аялалд гарах
бололтой. 6-р сардаа эд материал, санхүүгийн хувьд "бүхнийг сайжруулах”
уриатай ажиллаарай. Чухал зүйлд хөрөнгө оруулах шаардлагатай үед гэр
бүлийн дэмжлэг хэрэг болно. Бие, эрүүл мэндийн хувьд хонины ордныхон
цалгисан "сэргэлэн” энергиэр дүүрэн байна. Гэхдээ цугларсан стрессээ дор
дор нь амархан байдлаар гаргаж байгаарай. Мөн хоолны хордлогоос
болгоомжлох хэрэгтэй шүү.
Үхэр
Үхрийн ордны хайр дурлалын ордонд байрласан Санчир гаригийн нөлөөгөөр
чи мөрөөдөлдөө умбах нь дээ. Энэ гариг чиний сэрэл мэдрэмжийн түвшинг
ихэсгэж, хариуцлагыг умартуулж, романтизм болон идеализмд захируулах
болно. Энэ бол жилийн хамгийн жаргалтай үе байна. 6 сарын сүүлийн арван
хоногт чиний хийсвэр сэтгэлгээ ямар нэг бүтээлч үр дүнд хүрэх нь
сайшаалтай. 6 сарын 26-нд Бархасбадь гариг Үхрийн ордонд орж Санчир,
Далайн вантай зэрэгцсэнээр "усан пирамид” хэмээх гурвалыг үүсгэж жилийн
турш чиний хайр дурлалын харилцааг ивээх нь ээ. 6 сарын турш та хоёрын
хамтдаа өнгөрүүлэх мөчүүд урам зоригоор дүүрэн байна. Адал явдалд
дурлаж, бүх зүйлд анхны алхам хийхэд чи бэлэн байна. Ажилдаа ч гэсэн чи
чин сэтгэлээсээ хандаж, үнэн мөнөөсөө ямар нэг үнэ цэнэтэй чухал зүйлийг
хийхийн тулд хүчин зүтгэх болно. Чиний байр суурь, нэр хүнд бусдын
дэмжлэгээр өсч магадгүй. Ажил хэрэгч чанар, уран илтгэх шинж, хэцүүхэн
асуудалд ч арга барилтайгаар хандах чадвар нэмэгдэх нь ч үүнд нөлөөлнө.
Эвтэйхэн үгээр чи ямар ч хэлэлцээг өөртөө хамгийн ашигтай хувилбраар
шийдүүлнэ гэдэгтээ итгэлтэй байж болно. Оюун ухааны бүтээлч, шинжлэх
ухаанч ажил эрхэлдэг хүмүүст таатай. Санхүүгийн тал дээр ч ямар нэг
хэцүү бэрхшээл тулгарахгүй өнгөрнө. Сэтгэл санаа чинь сайхан байхын
хирээр эрүүл мэнд чинь ч тунгалаг байна. Шинэ хүмүүстэй айж
бэргэхгүйгээр танилц. Сайхан нөхөрлөл харилцааны үүсвэр байх болно.
Ихэр
Ихрийнхний хувьд зургадугаар сар тэг чигтээ "халуун” байна. Учир нь
Ангараг гариг байгалийн тачаангуй чанарыг чинь энэ сард тодруулж өгөх
гэнэ. Од эрхсийн байрлал чамд таатай бүхнийг өгөх учир дүрэлзсэн
романтик, хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжууд амьдралдаа нэмэхдээ
бэлэн байгаарай. Хайр хаа сайгүй байна. Нүдээ нээгээд бүхнийг цэлийтэл
нь сайн хар. Зүгээр л гараа сунгаад авах хэрэгтэй. Нэг л зүйлийг сана.
Энэ бол чиний сар. Зоригоо тултал нь чангал. Адал явдлыг өөрөөсөө бүү
холдуул. Ажил мэргэжлийн хувьд чадах бүхнээ хийх хэрэгтэй бөгөөд сайхан
боломж тааралдвал шууд л барьж ав. Тэгвэл ололт амжилт чамаас салахгүй.
6-р сарын 26-нд Бархасбадь гариг Ихрийн ордыг орхисноосоо арван нэгэн
жилийн дараа дахин ирэх учир санал санаачлагаа хэрэгжүүлж, сүүлийн
жилүүдэд хийгээгүй томоохон ажлыг энэ сардаа багтаахыг зөвлөж байна. Буд
гариг болон Сугар гаригийн "найрамдалтай” нийлэмжийн үр дүнд Ихрийнхэнд
ажлаасаа мөнгө, санхүүгийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжийг гаргаж
өгөх бололтой. Тиймээс ажиллаад бай, ажиллаад бай, хонгор минь! Эрүүл
мэндийн хувьд ч чамд санаа зовох шаардлага гарахгүй. Бие физиологи чинь
хангалттай энерги үйлдвэрлэх учир өөрийгөө сорьсон, хүч тэнхээ их
шаардсан үйл ажиллагаанд үүнийгээ зориулаарай.
Мэлхий
Таван сар чиний хайр дурлалд тийм ч таатай хандаагүй байх. Эсвэл
ямар ч онцын үйл явдал тохиогоогүй байх л даа. Гэхдээ 6 сар чамд хүчтэй
авталтыг амлаж байна. Хамгийн түрүүнд Сугар гариг 6 сарын 3-наас 27-ны
хооронд чиний ордод байрлаж байна. Энэ нь чамд эерэг өөрчлөлтийг авчрах
давуу талтай. Чиний эсрэг хүйстнээ татах чанарыг нэмэгдүүлж, зүрхийг
чинь илүү нээлттэй болгож, хувийн амьдралд чинь аз жаргал ирнэ. Шинэ
харилцаа үүсэх юм уу, одоо байгаа харилцаа сайжрах төлөвтэй. Чи цоглог,
эрч хүчтэй, тэгсэн хирнээ тайван, магадгүй жаахан хөнгөмсөг бодлууд
толгойд чинь эргэлдэнэ. Тогтуун байж ханалаа шүү дээ, одоо жаахан
давалгаалахад буруудахгүй ээ. Мэдээлэл олж авах, харилцаа хамтын
ажиллагаа тогтоох, илүү чухал үйлдэл хийхэд ээлтэй. Амжилтанд хүрэх цаг
ойрхон байна. 6 сарын сүүлийн 10 хоногоос чиний ажлууд эхнээсээ
үнэлэгдэнэ. Оюун санааны, бүтээлч, уран бүтээлч ажлууд чамд сэтгэл
ханамж авчирна. 20-ноос эхлэн санхүүгийн байдал чинь дээрдэнэ. Сэтгэл
санааны байдал чинь өндөр байх авч, бие махбодь чинь түүнийг нь дийлэх
тэнхээтэй биш байж магадгүй. Осол гэмтэл, халдварт өвчний бүсээс холхон
бай. Анхаарлаа төвлөрүүлэх чадвараа сайжруулахын тулд сайн амарч байх нь
маш чухал. Ямар нэг зүйл зур, бүтээ, чимэглэ, зохио!
Арслан
Энэ сард арслангийн ордны ганц бие бүсгүйчүүдэд хайр дурлал нууцлаг,
чимээгүй ирэх болно. Ямар нэг том ач холбогдол бүхий шийдвэр гаргах
учрал тохиолдохгүй ч зун цаг ирж байгаа учраас хайр дурлалын адал явдал
тохиохгүй байна гэж үгүй л болов уу. Сугар гаригийн нөлөөгөөр мэхлэгдэх,
урам хугарах, хэн нэгэнд үл итгэх, хоосон мөрөөдөл тээх зэрэг сэтгэлийг
чинь зовоох асуудлууд гарч магадгүй. Чиний нээлттэй, илэн далангүй
харилцаа чинь бага зэрэг хоригдоод байгаа мэт санагдана.Аливаа зүйл дээр
зөв шийдвэр гаргахын тулд авч үздэг давуу болон сул талын шинжилгээ
хүрэлцэхгүйн улмаас түргэн шийдвэр гаргахад хүндрэлтэй байж магадгүй.
Гэхдээ энэ нь түр зуурынх. Сарын 27-ны өдөр сугар гариг арслангийн
ордоос гарснаар бүх зүйл эргээд байрандаа ирэх болно. Сонирхол, итгэл
найдвар маш өндөр түвшинд байна. Чамд хэд хэдэн ашигтай саналууд ирэх ч
нэг нь л чиний сонирхолыг маш ихээр татах болно. Энэ сард баг, групп
эсвэл ямар нэг бүлэг хүмүүсийн өмнө чухал илтгэл тавина. Энэ нь бусдад
маш сайнаар нөлөөлж, их хэмжээний дэмжлэг, сайшаал хүртэнэ. Олон нийтийн
үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсоноор чамд маш сайн дэмжлэг үзүүлэх,
мэргэжлийн дагуу өсч дэмжихэд чинь туслах магадлалтай хүмүүстэй
танилцана. Хэрвээ чи өөрийнхөө авъяас чадварыг харуулж чадвал маш
боломжийн ажлын санал хүлээж авахад ойрхон байна. Биеэ авч явах байдал,
зан ааш, бусадтай хариьцах харьцаандаа дээд зэргээр анхаарахыг од эрхэс
чамд сануулж байна. Санхүүгийн талаас энэ сарыг харвал арслангийнхны
хувьд үнэхээр аятай таатай байх нээ. Сарын эхний хагаст ямар нэг
зовиургүй бие болоод сэтгэл санаа сайн байна. Сүүлийн арав хоногт сэтгэл
санаагаа тайван байлгаж, сонор сэрэмжтэй байх тал дээр анхаарвал
зохилтой. Дархлаа суларч, амархан ядрах цуцах хандлагатай учир биеэ
энхрийлээрэй.
Охин
Хайр дурлал, хөгжил цэнгэлд цаанаасаа л зориулагдсан мэт сайхан үе
байна. Хайр дурлал, зохимжит харилцааны гариг болох сугар охины ордод
байраа эзэлснээр чиний эерэг сэтгэлгээ, харилцааг чинь дэмжиж өгөх
болно. Романтик сэтгэлгээ давамгайлж, аливаа зүйлсийг харах өнцгийг чинь
зөөллөж нэг үгээр хэлэхэд бүх зүйл сайхан санагдах болно. Бүх зүйлийг
болох бүтэх өнцгөөс нь харж, сайн сайхныг түгээх чин хүслээр дүүрнэ. Энэ
чинь л хайрлуулж, хайрлаж байгаа хүний зан чанар шүү дээ. Тачаангуй,
дур татам, нөхөрсөг чанарууд яг л тэнцвэрээ олж аз жаргалын гормоныг
хангалттай их хэмжээгээр ялгаруулах болно. Гадуур зугаалж, нийгмийн үйл
ажиллагаанд идэвхийлэн оролцсоноор ганц бие охиныхны хайр дурлалын
амьдралд шинэ үсрэлт болох магадлал өндөр. Найз нөхдүүд ч бас чухал
хэсэгт байх болно. Тэднээр дамжуулж онцгой нэгэнтэй танилцаж магадгүй.
2013 оны 6-р сард амжилт ололт дагуулахуйц олон чухал уулзалт
хэлэлцээрүүд чамайг хүлээж байна. Охины ордод карерийн ивээл гариг болох
Бархасбадь байрласнаар боломжуудыг нээн өгч, нөхцөл байдлыг сайнаар
эргүүлсээр байх болно. Бархасбадиас гадна Нар болон Ангараг гаригууд
охиныхны санхүү орлогын асуудалд нөлөөлөх болно. Ангараг гариг
санаачлагатай, өрсөлдөх чадвар, манлайлан дагуулах чадварыг чинь
тодруулж, Нар чамайг бусдаас онцгойруулж гялалзуулах болно.
Нар-Ангараг-Бархасбадийн хослол нь ялалт, амжилтыг бэлгэддэг юм шүү.
Найз нөхөд, дэмжигсэд, хамгаалагсдын тусламж мэдээж маш ихээр хэрэг
болох болно. Харин эдгээр гаригуудын нөлөөгөөр зорилгодоо хүрэхэд
хэрэгтэй зүйлээ хялбархан олно. Орлого шууд их хэмжээгээр өсөхгүй ч
буурахгүй гэдгийг хэлье. Сарын эхний хагаст бага зэрэг стрэсстэж
магадгүй. Гэхдээ ерөнхийдөө тийм ч муу биш байх болно. Эрүүл мэндийн
ямар нэг томоохон асуудал харагдахгүй байгаа боловч хоолны хордлого,
халдвараас сэргийлж байхад гэмгүй.
Жинлүүр
Хаа нэгтээ аялалаар явж байхад эсвэл аялал зугаалгатай холбоотой ямар
нэг ззүйл хийж байхад чинь хайр дурлал өөрөө ирнэ. Боломжит үзэгдлүүд:
романтик аялалд хамт явах,ямар нэг бүтэлгүйтэлээр дамжуулж танхилцах,
хол зайны харилцаа магадгүй интернэтээр, магадгүй чамаас өөр соёл, өөр
орны ч хүн байж болно. Энэ сард харилцааныхаа хэтийн том төлөвлөгөөг
гаргаж магадгүй. Ямар ч байсан маш өндөр хүсэл тачаалтай байх болно.
Хостой жинлүүрийнхний хувьд хайртаасаа байгаагаас нь илүү зүйлийг
хүлээж, шаардах мэдрэмж төрж мэднэ. Тэр хүлээлт нь тийм ч амархан
бүтэхгүй бөгөөд үүнээс болж зөрчил үүсч магадгүй. Энэ сард чи
манлайлагчийн байр сууринд байх болно. Нар оргил цэгтээ хүрч Сугар болон
буд гаригууд зэрэгцэж байрласнаар дарга дээд тушаалтнуудтайгаа сайхан
харилцаатай байж, ажил дээрээ амжилт дагуулахад чинь нөлөөлөх болно. Энэ
сард Нар, Ангараг, Сугар гаригуудын гурвал нь өөрийгөө хөгжүүлэх,
мэргэжлийн сургалт болон урлаг уран сайхны шинэ зүйл сурахад смаш
сайнаар нөлөөлнө. Энэ нь судалгааны ажил хийх, сурлагадаа амжилт гаргах,
үр бүтээмжтэй байхыг харуулж байна. Тушаал ахих нь тийм ч холын зорилго
биш болоод байгааг чи ойлгож эхлэх болно. Санхүүгийн нөхцөл байдал
сайжирсаар л байх болно. Сарын турш эрүүл мэндийн хувьд маш сайн байна.
Олон шинэ зүйл сурах, юуг ч хийж чадах мэт сайхан мэдрэмжүүд биеэр чинь
дүүрнэ. Сарын эхний хагаст сэтгэл санааны амар тайван байдлыг
эрхэмлээрэй.
Хилэнц
Энэ сард хайр дурлал болон найз нөхөрлөлд чинь санаанд оромгүй
зүйлсээр дүүрэн байна гэж од гаригс шивнэж байна. Өөртөө итгэлтэй байх
нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Тэгснээр илүү дутуу зүйлд санаа
зовнихгүй, асуудлыг шийдэж чадна. Ямар нэгэн асуудал тулгарсан
тохиолдолд заавал бусдын санал бодлыг сонсоорой. Ганц бие хүмүүс хайр
дурлал хэнд ч анзаарагдахгүйгээр үүсэн бий болж, өсөн нэмэгддэг гэдгийг
битгий мартаарай. Хайр дурлалын ачаар чи шинэ хүн болох болно. Энэ сарын
сүүлээр таатай аялалд явна. Хэн нэгэнтэй мартагдсан байсан харилцаагаа
сэргээх бололтой. Уучлал гэдэг хамгийн том аз жаргал байдаг юм шүү. Маш
их санаж байгаа, холын хол байгаа хүн чинь энэ сард ирж магадгүй. Юутай ч
энэ сард эрх чөлөө, залуу насны эрч хүчийг заавал мэдрээрэй. Агаар
салхи, амралт дутагдаж байна. Зугаатай зун цаг ирж байна. 6-р сард
санхүүгийн тал дээр томоохон шийдвэрүүд гаргах тул бодолтой хандах
хэрэгтэй. Эрсдлээс аль болох зайлсхий. Болгоомжтой байхад илүүдэхгүй.
Зээлтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Шийдвэр, үйлдэл, тэмцэлт
бүгддээ болгоомжтой байгаарай. Энэ сард санхүүгийн асуудлаас болж
өмнөхөөсөө их ажиллана. Сургалт, хичээлийн хувьд маш их хичээл зүтгэл
шаардаж байна. Хэсэгхээн хугацаанд хичээхэд амжилт чиний гарт байна. Энэ
сарын сүүлээр ачаалал багасна. 6 сарын 21-нээс эхлэн нөхцөл байдал
сайжирч, хийсэн ажлынхаа үр дүнг мэдэрнэ. Биеийн хэлбэртээ анхаарах
хэрэгтэй. Сайхан биеэс гадна эрүүл бие чухал шүү дээ. Хийж байгаа
зүйлдээ дурлаж чин сэтгэлээсээ хийгээрэй. Их ажлын хажуугаар өөртөө
амрах цаг гаргаж сурах нь чухал. Хэдий хамгийн хэцүү улирал болох хаврын
улирал дууссан ч амин дэм, эрч хүч бэлэглэх бүхнийг өөртөө зориулаарай.
Эрүүл мэнд хүний хамгийн чухал зүйл учраас орхигдуулахаас
болгоомжлоорой.
Нум
Хөөх! Энэ сар ч чиний хувьд халуухан болж өнгөрөх нь ээ. 2013 оны 6
сард Нумын ордны хайр дурлалын ордонд хамгийн тааламжтай гурвал орно.
Нар, Ангараг, Бархасбадь гариг чамд дуусашгүй эрч хүч, юуг л бол юуг
хийх зориг, сэтгэл хөдлөлийг бэлэглэнэ. Мөн Тэнгэрийн Ван гариг Нумын
ордны хүсэл тачаалын ордонд байрлах бөгөөд, эдгээр хамгийн хөдөлгөөнтэй
гариг чиний харилцааг буцлам халуун болгохын тулд бүхнийг хийнэ гэнэ
дээ. Дүгнэлт нь? Энэ 6 сард чи маш олон төрлийн үйл ажиллагаа, арга
хэмжээнд оролцож өдөр бүр сонирхолтой өнгөрөх болно. Татгалзахын аргагүй
таталцалд автаж, анхны харцаар дурлаж, хайрын нэрийн өмнөөс солиотой
галзуу зүйлс хийхэд ч бэлэн байна. Эсвэл аль хэдийнэ үүссэн хурцадмал
нөхцөл байдал эдгээр гаригийн нөлөөгөөр улам ч хэцүүхэн болж болзошгүй.
Дуу чимээ ихтэй маргаан, салалт ч хүлээж байж мэднэ. Ямартай ч бүх зүйл
чиний сэтгэл хөдлөлийг ямар нэг хэлбэрээр дээд түвшинд аваачна. Ажил
хэргийн хувьд 6-р сар нь хамтын ажиллагааны үе байх болно. Чиний хичээл
зүтгэлийн үр дүн ч бас шинэ хамтын ажиллагаанд чиглэнэ. Хамтран ажиллагч
нар ажилд чинь "гол дүр”-д тоглох нь. Шинэ гэрээ, хэлцэл хийгдэж, эсвэл
өмнө нь шийдэгдээгүй байсан зүйл тохиролцоонд хүрнэ. Өрсөлдөөн, маргаан
зэрэг саад бартаанууд ч бас чамайг сорихоор 6 сард хэд хэдэн удаа
тохионо. Сэтгэл хөдлөлийнхөө хэт өндөр түвшинг хэвийн хэмжээнд барихын
тулд дотны хүмүүстэйгээ ярилцаж, өөрийгөө тэнцвэржүүл. Санхүүгийн хувьд 6
сарын хоёр дугаар хагаст илүү таатай байна. Эхний хагаст хариуцлагагүй
эсхүл шударга бус байдлаас болоод мөнгөтэй холбоотой асуудал үүсч
магадгүй. Дархлаа сул байх тул өөрийгөө өвчлүүлэх бүх л зүйлээс хол бай.
Матар
Харилцааны хувьд их тайван сар болох нь ээ. Эв найрамдал, энхрий зан,
хайр сэтгэл зонхилно. Хайр сэтгэлийн хувьд ивээлтэй сар болно гэж од
гаригс шивнэж байна. Чи хэн нэгнийг хажуудаа байх тэр мөчид аз жаргалыг
мэдэрч байвал энэ сэтгэл харилцан хоёр талаас идэвхитэй байгааг
анзаарна. Зөвхөн хайр сэтгэлийн хувьд ч биш найз нөхрийн харилцаанд ч
гэсэн таатай сар хүлээж байна. Өмнөх харилцаагаа төгсгөөд удаагүй байгаа
бол шинэхэн аз жаргалаа хүлээн авахад бэлдээрэй. Эсвэл хуучин
харилцаагаа "refresh” хийхэд таатай. Бага зэрэг хошин шогийн мэдрэмжээ
дээшлүүлээд, өөрийгөө сайхан инээмсэглэлээр чимээд өгвөл бүх зүйл сайхан
байх болно гэдгийг битгий мартаарай. Найз нөхдийн хүрээлэл дунд чамд
үнэхээр сайн сайхныг хүсдэг хүмүүс их байдаг болохоор чи их азтай хүн
юм. Энэ хүмүүсээ гомдоохгүй байхыг хичээгээрэй. Чамайг гэх олон хүн
байгааг энэ сард чи мэдэрнэ. Ажлын хувьд энэ сар их л завгүй байх нь ээ.
Гэхдээ завгүй байсны ачаар үр дүн нь маш сайн байх болно. Хичээнгүйлэн
ажиллахын хэрээр чамд ажил чинь таалагдаж эхэлнэ. Өмнө дурдсанчлан чи
ажлаараа танигдаж, бусдад анзаарагдаж үнэлэгдэнэ. Хурдан шийдвэр гаргах,
санаандгүй эрсдэлтэй учрах зүйл гарч болзошгүй. Сарын дундуур ажлын
хувьд боломжийн санал орж ирнэ. Өмнө нь хийж үзээгүй, туршлагагүй байж
болох ч татгалзах хэрэггүй. Чиний давуу талууд чамд сайн туслах болно.
Бусадтай хамтран ажиллах саналыг хүлээн авбал ажлаа хурдан бөгөөд үр
дүнтэй дуусгахад чинь туслана. Сарын сүүлээр маш том бизнесийн санал
хүлээн авч болзошгүй. Шийдвэртээ хянуур хандаарай. Олон нийттэй харилцах
тал дээрээ анхаарч, шинэ танилуудынхаа хүрээг тэлэх хэрэгтэй. Энэ нь
ирээдүйн карьерт чинь туслах болно. Энэ сард санхүүгийн тал дээр санаа
зовних хэрэггүй. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст тайван байж болно.
Ажлын байран дээрээ болгоомжтой байхыг од гаригс сануулж байна. Мөн
эрүүл бус хооллолтоос аль болох татгалзаарай. Бага зэргийн хөдөлгөөн
хүнд хэзээ ч илүүддэггүй юм шүү.
Хумх
Хумхынхны хүсэл сэтгэл, тачаангуй байдлыг удирддаг орд энэ сард дүүрч
"хөөсрөх” бололтой. Нар, Бархасбадь, Ангараг гарагийн нөлөөгөөр
аяганаасаа сагаж асгарсан их энерги чамайг хүрээлж, амьдралыг чинь тэр
чигт нь гялалзуулах болно. Энэ л сард чиний бие болон сэтгэл хайранд
бүрнээ бэлэн болох учир боломж байгаа л бол алдалгүй барьж ав. Гэхдээ
ихэнх нь чиний өөрийн хүчээр бий болох ёстой тийм боломжууд байгаа шүү.
Шинэ зүйл рүү тэмүүлж, сонирхолтой тоглоом, үйл явдалд дээд зэргийн дур
сонирхолтойгоор оролцох юм байна. Харин дөнгөж үүсч буй дурлал, нөхцөл
байдал, уур амьсгалд илүү анхаарлаа хандуулж, хариуцлага үүрэх
зурхайхэрэгтэйг сануулж байна. Ганц бие хумхынхан дээрх зүйлсийг
анхаарах хэрэгтэй бол "удсан” хосууд сексийн харилцаандаа шинэ зүйл
туршиж, сонирхолтой байхыг од эрхэс зөвлөжээ. Бүх хумхын ордныхны хувьд
зургадугаар сар гайхамшигтай байх болно. Ичимхий нэгэн ч гэсэн тулгарсан
хаалт, саадыг авч хаян хайранд өөрийгөө бүрнээ нээнэ. Буд, Сугар
гаригууд чиний ажлыг илүү амархан болгох арга замыг олж өгөх ба хамтран
ажиллагсдын эвтэй, найрамдалтай харилцаа хэвээрээ үргэлжилж, шинэ санаа,
эерэг хандлагыг авчирна. Энэ сард бизнес аялал эсвэл суралцах зорилгоор
хол газар явна. Өөрийн авьяас, чадвараа ажлынхандаа харуулах хэрэгтэй
бөгөөд зөв газраа зөв цагт боломжоо ашиглахад нь од эрхэс туслана. Санаа
зоволтгүй, зургадугаар сар чиний хувьд гайхалтай байх болно. Ганцхан
зүйлээс л хол байгаарай. Өөрийн хүчээр орж ирээгүй, амархан мөнгөний
хойноос бүү хөөцөлд. Эрүүл мэнд, гоо сайхандаа хөрөнгө оруулж өөрийгөө
сайн тордоорой. Чамд спорт, бүжиг, аялал, секс гээд энергиэ зарцуулах
зүйл олон байгаа шүү дээ. Гэхдээ хэт их энерги чинь чамайг аюултай зүйл
уруу татаж магадгүй учир бүхнийг хяналтандаа байлгаж буйгаа байнга
шалгаарай.
Загас
Зургаадугаар сарын эхээр бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Гэхдээ
санаа зовних хэрэггүй. Сарын үлдсэн хугацаанд таагүй зүйл дахиж
тохиолдохгүй. Энэ сард зуны зугаатай амьдрал, эрч хүчийг мэдэрнэ. Шунан
дурлаж, тэмүүлэх хайр биш ч сэтгэл догдлуулам, сандармаар дурлал чамайг
хүлээж байна. Ирээдүйг бодож одоо цагийг гуниглаж өнгөрөөх хэрэггүй. Энэ
цаг мөчийг л мэдэрч, аз жаргалтай өнгөрүүл. Хэрвээ чи аль хэдийн төгс
хайраа олчихсон байгаа нэгэн бол та хоёр энэ сарыг үнэхээр мартагдашгүй
дурсамжтай үдэх нь бололтой. Тийм болохоор биелүүлж амжаагүй байсан
эротик фантазуудаа эргэн нэг санаад бэлдээрэй. Тэр зөвхөн чамайг л хүсэж
байна. Энэ сард загасныхан үл хөдлөх хөрөнгөндөө анхаарах хэрэгтэй.
Засвар, нүүдэл төлөвлөж байгаа бол энэ сард амжуулаарай. Үл хөдлөх
хөрөнгө худалдаж авахыг эртнээс хүссэн бол сарын эхээр амжуулах нь
зүйтэй. Тавилганыхаа байрыг өөрчилж гэртээ шинэ уур амьсгал бүрдүүл.
Ажлын тал дээр болон үл хөдлөх тал дээр гаргасан шийдвэр бүрийг гэр
бүлийн гишүүд чинь дэмжиж туслана. Хэрвээ шинэ бизнес эхлэхээр төлөвлөж
байгаа бол 6-р сар хамгийн тохиромжтой. Шинэ эхлэл бүхэн шинэ мэдрэмж,
шинэ амжилтыг авчирна. Энэ сард ачаалал ихтэй байх ч үр дүнг нь амсах
тул төвөгшөөх хэрэггүй. Гэр бүлийн дэмжлэг маш их хэрэг болно.
Товчхондоо чи хэр сайн хийнэ, төдий чинээ амжилттай байх болно.
Санхүүгийн хувьд санаа зовнихгүй байж болно. Энэ сард чамайг ямар ч
өвчин ороож чадахгүй. Эрч хүч зөвхөн чамаас л үнэртэж байна. Өөртөө
байгаа энэ бүх энергийг алдахгүйн тулд өөрийгөө эрхлүүлж, амин дэмтэй
бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаарай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3056
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих