Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан өнгөрсөн жил "Dornod try 2018” аяныг орон нутагтаа анх удаагаа зохион байгуулж байсан бөгөөд тус газрын хүсэлтийн дагуу "Mongolia Try 2019” зүүн бүсийн аяныг зохион байгуулахад хамтран ажиллах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв "Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагын мэргэжилтэн Н.Мөнхжаргал тэргүүтэй ажилтнууд Дорнод аймагт ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, холбогдох албаны хүмүүсийн хамт тэднийг хүлээн авч уулзан, "Mongolia Try 2019” бүсийн арга хэмжээг зохион байгуулахад Дорнод аймгийн зүгээс өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Тус арга хэмжээ нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэх бөгөөд "Mongolia Try 2019”-д оролцогч 41 хүний бүрэлдэхүүнтэй баг тус өдөр Улаанбаатар хотоос гарч Дорнод аймагт хүрэлцэн ирэх юм.
Урьдчилсан байдлаар ирэх 6 дугаар сарын 17-ны өдөр "Mongolia Try 2019” аяны нээлтийн ажиллагааг Чойбалсан хотноо зохион байгуулах бөгөөд арга хэмжээний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, хоёр дахь өдөр буюу 18-ны өдөр олон нийтийн газрууд, худалдаа үйлчилгээний төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтмол үйлчлүүлдэг төрийн байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагуудаар тойрсон "Mongolia Try 2019” хүртээмжийн аялалыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулахаар тогтлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих