НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан /IFAD/-ийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилтийн төсөл нь манай аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Сэргэлэн сумдад хэрэгжиж байна.
Энэхүү төслийн хүрээнд бүлгүүдтэй ажиллах төслийн ажилтнуудад "Ямаха” маркын мотоциклийг хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, Хэрлэн суманд байгуулагдсан эмэгтэйчүүдийн бүлгийн төлөөллүүд оролцов.
Төслийн хүрээнд зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эмэгтэйчүүдийн бүлэг, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, зах зээлд нэвтрэхэд нь туслах хөрөнгө оруулалт, чадавх бэхжүүлэх ажлуудыг зохион байгуулах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих