Канад улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй MERIT төслийн дэмжлэгтэйгээр байгууллагыг чанараар, гүйцэтгэлээр удирдах олон улсын жишиг болох ISO 9001-2015 стандартыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оноос эхлэн нэвтрүүлж байгаа бѳгѳѳд 2019 онд ажлын явцад үнэлгээ хийн, MERIT төслийн дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Мерит төсөл болон Монголын чанарын удирдлагын зөвлөхүүдийн холбоо өнөөдөр "Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгууллаа.
Энэхүү гэрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллагыг төлөөлж Мерит төслийн захирал Жениффер адамс, Удирдлагын зөвлөхүүдийн холбоог төлөөлж ахлах зөвлөх Б.Энхнавч нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих